Дэвид Тэйлор АНУ-ын 2018 оны шилдэг бөхөөр тодорчээ

2019 оны 03 сарын 30

“Будапешт-2018” ДАШТ-ий чөлөөт бөхийн 86 кг-ын жингийн аварга Дэвид Тэйлор 2018 оны АНУ-ын шилдэг бөхөөр тодорчээ.

Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Жон Смитийн нэрэмжит энэхүү шагналыг өдгөө 28 настай Тэйлор анх удаа хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил Будапештийн дэвжээнд Ираны Хассан Яздани, ОХУ-ын Даурен Куруглиев, Кубын Юриески Торребланка, Туркийн Фатих Эрдин гэсэн жингийнхээ ихэнх шилдгүүдийг ялж түрүүлсэн билээ. Дэлхийн аваргаас гадна Дэлхийн цом, Пан-Америкийн АШТ, Иван Ярыгин, Яшар Догугийн Гранприд аваргалсан амжилтаар тус шагналыг хүртсэн. Түүнд шагналыг Сэм авгын хүнд жингийн домогт бөх Брюс Баумгартнер гардуулжээ.

АНУ-ын шилдэг бөхийн шагналыг 1992 онд анх олгосон бөгөөд анхны эзнээр Жон Смит тодорч, түүнээс хойш түүний нэрэмжит болгосон бөгөөд олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, Кайл Снайдер нар хамгийн олон удаа буюу тус бүр гурван удаа хүртээд байна.

АНУ-ЫН ОНЫ ШИЛДЭГ БӨХЧҮҮД

2018 он - Дэвид Тэйлор
2017 он - Кайл Снайдер
2016 он - Кайл Снайдер
2015 он - Кайл Снайдер
2014 он - Тервел Жлагнев
2013 он - Жордан Барроуз
2012 он - Жордан Барроуз
2011 он - Жордан Барроуз
2010 он - Жейден Бергман
2009 он - Жейк Герберт
2008 он - Хенри Сехудо
2007 он - Даниел Кормье
2006 он - Билл Задик
2005 он - Толли Томпсон
2004 он - Каел Сандерсон
2003 он - Каел Сандерсон
2002 он - Жо Уильямс
2001 он - Жо Уильямс
2000 он - Брэндон Слэй
1999 он - Стивен Нил
1998 он - Сэмми Хэнсон
1997 он - Лес Гачес
1996 он - Кендалл Кросс
1995 он - Кевин Жексон
1994 он - Мелвин Дуглас
1993 он - Терри болон Том Брандс
1992 он - Жон Смит

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top