Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Оросын дагестан гаралтай, Бахрэйний нэрийн өмнөөс босож буй Ахмед Тажудинов хүрэл медаль хүртсэн.
Дөнгөж 22 настай Олимп, Дэлхийн аварга бөхийг энэ удаагийн ДАШТ-д дор хаяж финалдана гэсэн хүлээлт байлаа. Хорват Загребын дэвжээн дээр хүссэндээ хүрч барилдаагүйгээ тайлбарлахдаа ингэж ярьжээ.

“Эхэндээ би түрүүлэх зорилготой очсон. Дэлхийн хошой аварга болох бодолтой байлаа. Гэтэл яагаад ч юм болж өгсөнгүй. Магадгүй заяа төөрөг нь тийм байсан юм болов уу даа. Ялагдахад маш хэцүү мэдрэмж төрсөн. Яг юу нь яагаад болоогүйг ч үнэндээ мэдэхгүй байна. Бэлтгэлээ хангалттай сайн хийгээгүй юм болов уу гэж бодлоо. Формдоо орж чадаагүй байж мэдэх юм. Тэгэхээр илүү хичээж хөдөлмөрлөх ёстой гэсэн үг” хэмээн Тажудинов өгүүлжээ.
97-ын жинд АНУ-ын Кайл Снайдер түрүүлж, Дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон. Харин мөнгөн медалийг Ираны Амир Али Азарпира хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )