Олимпын аварга, Дэлхийн зургаан удаагийн аварга, АНУ-ын бөх Жордан Барроузын дотоодын том өрсөлдөгч нь Кайл Дэйк байлаа. Гурван насны зөрүүтэй хоёр бөх Олимп, Дэлхийд хэн нь барилдахаа ана мана үздэг байв. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Кайл Дэйк эхэндээ Жордан Барроузад ихэвчлэн ялагдана. Ялалт ялагдлын харьцаа нь 7:1. Барроуз илт илүү явлаа. Гэвч цаг хугацааны эрхээр Барроузын тамир буурч, харин Дэйкийнх чангарч ирсэн юм.

2024 оны Олимпод хэн нь оролцохоо шийдэхээр тэр хоёр дахин тулах болов. Гэтэл тэр үед Кайл Дэйкийн аав бурханы оронд заларчээ.
“Одоо энэ талаар ярихад ичгэвтэр санагдаж байна. 2024 оны Олимпын сонгон шалгаруулалтын өмнө Дэйкийн аав өөд болсон юм. Тэгэхэд би “Утсаар ярих юмуу эсвэл зурвас бичээд гашуудлыг нь хуваалцаж буйгаа илэрхийлье” гэж бодоогүй биш бодсон. Гэхдээ яг зурвас илгээх гэтэл “Тэр чинь миний өрсөлдөгч. Мөдхөн би ялах ёстой тулаантай. Тэгсэн атлаа гашуудлыг нь хуваалцаж байх гэж үү? Ийм чухал тэмцээний өмнө тэгж болохгүй” гэж бодоод явуулаагүй юм.

Дараа нь нэгдүгээр сард миний аав өөд боллоо. Тэгэхэд хэн над руу эхэлж зурвас илгээж, зовлонг минь хуваалцсан гээч? Кайл” гэж хэлээд Жордан Барроуз уйлжээ. “Тэр их сайн хүн. Их сайхан үйлдэл хийсэн. Би ч гэсэн яг тэгэх ёстой байсан юм. Гэвч тэгээгүй. Тэр хэцүү өдөр сэтгэлийн зовлонг минь хуваалцсанд үргэлж баярлаж явах болно. Түүнээс хойш би хүмүүстэй шөргөөцөлдөхгүй, зөрчилдөхгүй байя гэж шийдсэн. Миний амьдралын эргэлтийн агшин болсон. Би Кайлд бодож байгаагаас нь илүү сайн байдаг” хэмээн Жордан Барроуз өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
хэнд хамаатай юм бэ ппп гэж
хэнд хамаатай юм бэ ппп гэж