Одоогоос яг нэг жилийн өмнө “Монголоо I Mongoloo” фэйсбүүк группийн залуус нэгдэн, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн VIII хүлээн авах тасгийг засварлахаар сайн үйлсийн аян эхлүүлсэн юм. Тэрхүү төслийг санаачлагч Н.Оюунханд, “Pro Star” студийн захирал Ч.Соёлбаатар, “Монголоо I Mongoloo” группийн админ А.Тэгшбаяр болон тус группийн 398 гишүүдийн хүч, хөдөлмөрөөр шинэчлэгдсэн тасаг жилийн дараа хуучин хэвэндээ эргэн орсон байдалтай байгаа талаар сошиал орчин шуугих болов. Zindaa.mn энэ талаар газар дээр нь очиж сурвалжиллаа.
Ханан дээр ханьдаа баярлалаа, охин, хүүтэй боллоо гэхчлэн хүүхдийн жин, он сар зэргийг сараачсан дүр зураг харагдана.
Тасгийг өдөрт гурван удаа үйлчлэгч нь цэвэрлэдэг боловч тэр болгоныг хянаад байх боломжгүй бололтой. Гэхдээ залуусын ухамсар гэж байна, хайрлаж хамгаалдаггүй юм гэхэд хор хүргэмээргүй байна гэдгийг үйлчлүүлэгчид хэлж байлаа. Наймдугаар тасгийг янзалж байх үед олон залуус сэтгэл зүрхээрээ нэгдсэний нэг нь н.Буянбаатар юм. Та бүхэн таньж байгаа байх. Засварын ажилд хамгийн их тусалсан залуу. Түүнийг хамт засвар хийхээр ажиллаж байсан залуус хоёр өдрийн дараа сонсголгүй гэдгийг нь мэдэж, сайхан сэтгэлт хүмүүс үргэлжлүүлэн н.Буянбаатарт тусалж, эмчилгээнд нь анхаарал хандуулж эхэлсэн юм.
н.Буянбаатарын хувьд тархины хорт хавдар тусч, хавдрыг мэдрэлийн судас дайрсны улмаас бүрэн сонсголгүй болж, ертөнцийн дуу чимээ, алдрай бяцхан үрийнхээ дуу хоолойг сонсч чадахгүй болжээ.
Түүнд туслахыг хүссэн залуус н.Буянбаатарыг баруун чихний хагалгаанд ороход нь туслах хандивын аян өрнүүлж байсан нь бас л жилийн өмнөх явдал. “Монголоо I Mongoloo” группийнхэн ийнхүү дараа дараагийн сайн үйлсийн аянаа дуу нэгтэйгээр эхлүүлж, сэтгэл нь хаана л хүрч чадахаар байна, тэр хүртэл дүүлэн ниснэ гэдгээ хэлж байв. Харамсалтай нь, залуусын хийж бүтээх хүсэл нэгхэн жилийн дараагаас буурч эхэлж байгаа гэдгийг өөрсдөө нуусангүй. Хүссэн ч, эс хүссэн ч хар бараан мэдээллээр дүүрсэн сошиал орчин, нийгмийн амьдралд багахан ч гэсэн оч асаах санаа өвөртөлж яваа ч хийж бүтээсэн зүйлсийг нь сүйтгэж, эмнэлэгт хийсэн бүхнийг нь үгүй хийж байгаад тэд сэтгэл дундуур байна.
Бид хадан дээр сүг зураг зурдаг үед амьдарч буй мэт аяглаж байгаа энэхүү үйл явдал залуусын ухамсрын түвшин хаана явааг тодорхойлж буй тод жишээ гэж хэлж болно. Хийж бүтээж байгаа залуучуудаа дэмждэггүй юм аа гэхэд хор уршиг тарихгүй байх нь наад захын ухамсрын асуудал. Ямагт буян хийхийг хичээ, буян нь заавал танд эргэж ирнэ гэдэг ч үг бий.
ДЭЛГЭРЭНГҮЙ СУРВАЛЖЛАГЫГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 17 )
ЭЗДИЙГ ОЛООД ТҮМЭНД ЗАРЛА ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ
хеерхий оркууд ч гэсэн баярлаж болно биздээ хуухэдтэй болоод
CCT тавих хэрэгтэй
Юм сараачдаг занд нь тохируулж тусгай самбар байрлуулах хэрэгтэй байж дээ.
mongolchuud maani niitiin umchid hyrz barisan hujaa shyydee ynendee dur gutmaar
Засвар хийснээс хойш тэнд төрөөд 8 хаалгаар эргэлт авсан ээж аавууд нэгдээд засаачээ муухай болгосон зүйлээ
Ганцхан арга байна. Тухайн өдөр төрсөн хүүхдийн ар гэрийн бүртгэл гэж байгаа байх. Ханан дээр сийлсэн өдрийг тэр бүртгэлээр нь тулгаж ар гэрийн дуудаж засуулах хэрэгтэй!!!
Mongol hogjih boloogvi e. Hogjil gedeg saihan baishin barilga bus hvmvvsiin soyl hariltsaa uhamsart yvagddag zvil. Hogshin europ gedeg chini huuchinii barilga baashingaar dvvren soyljij tolovshison hvmvvstei bdag. Mongol hvmvvs mori unaj selem ergvvlsen ovog deedsee sanaj duuraih durtai bhad yaj hogjih yum be! Hotoor dvvren morini orond pruis mashini uraldaan selemnii orond salaavch gargaastai bhad