Энэ өдрүүдэд Буриадад спортын ертөнцийн хоёр алдартай эрхэм айлчиллаа. Манай Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Төрийн Думын депутат, мэргэжлийн боксчин асан Николай Валуев нар хүрэлцэн иржээ.
Валуев экологийн асуудлаар хурал зөвлөгөөнд оролцож байгаа бол манай Шараваа спортын арга хэмжээнд оролцсон. Валуев 2 метр өндөр бол Ц.Шаравжамц 212 см өндөр.
Спорт, залуучуудын бодлогын сайд Вячеслав Дамдинцурунов тэдэнтэй зураг авахуулжээ.
Төрийн Думын депутат Алдар Дамдинов “Гулливер, аварга биетний оронд очиход л ийм байдаг байх” гэж уулзсан сэтгэгдлээ хуваалцсан байна.
Буриадын тэргүүн Алексей Цыденов зураг авахуулсныхаа дараа “Би тэдний дэргэд өөрийгөө Африкийн одой омгийн хүн мэт л бодсон” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Өмнөх даргуудаас хамгийн сайн ажиллаж байгаа хүн. Зөв удирдаж явж байгаа. Спортынхон бүгд мэднэ.
Өндрөө ажил хийхгүй ээ хэ хэ