Кёкүшюзан Д.Батбаяр сумочдын тухай "Чингисийн үр сад" кино хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 31

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр япончуудтай хамтарч "Children of Chengis" буюу "Чингисийн үр сад" хэмээх сумочдын тухай бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ. Энэхүү уран сайхны кино нь ирэх 2020 онд болох Токиогийн олимпийн өмнө нээлтэй хийх аж.

Энэ талаар түүнээс тодруулахад "Японд анхны Монгол сумоч байсны хувьд "Чингисийн үр сад" гэх сумогийн тухай уран сайхны кино япончуудтай хамтарч хийж байна. Хамтран ажиллаж байгаа япончууд Монголд ирсэн. Бид кино гэхээр том холливудын хэмжээнд сэтгээд хөрөнгө мөнгөө хайгаад энд, тэндээс хандив цуглуулдаг. Гэхдээ энэ бол тийм биш. Япончууд хөрөнгө мөнгөө босгочихсон, монголчууд хамтраад ажиллах гэж байгаад таатай байна" гэв.

Түүнчлэн "Сумогийн холбоо зөвлөгөө өгөөд хамтарч ажиллаж байна. Сумогийн холбооны дүрэм журам маш нарийн байдаг. Тиймээс санамсаргүй алдаа гаргах вий гэсэн болгоомжлол байна. Бид кино хийхээр санхүүгийн асуудал чухал байдаг. Харин энэ кинонд япончууд өөрсдөө хөрөнгө мөнгөө хангалттай босгочихсон. Энэ кино биелэлээ олоод гарснаар монголын тамирчдын нэр хүндийг дэлхийд өргөж, олимпийн өмнө монгол сумочид ямар их хүч хөдөлмөр гаргасныг харуулах боломжийг нь нээж өгнө" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.51.245.247) 2019 оны 03 сарын 31

er ny japan uudyn tuslasanyg 1990 onoos xoish 30 jil tootsbol estoi dalau daanch bid elsend us xuusen yum shig alga bolgoson nuudelchinii soyol ch bish ene xomxoi xobdog uls torchdiin gaviya

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 03 сарын 31

japanchuudiin hiisen chinges haanii tuhai kinonii cd-g baruunii tom tsahilgaan baraanii delgyyryyded ehleed 3 euro gej yniig ni bicheed hen ch avahgyi bolohloor ynegyi geed tavichihsan baisan. hogiin savand chuluudaj hayagdahaas ni omno hairan saihan haan mini gej bodood baahniig avch bilee. yag ene cd-nii hajuud enethegiin kinonii cd 45 euro geh meteer baij baihad hymyys ter ynetei cd-g shuud l uhashiigeed avaad baisan shyy.

Top