Хакүхо булчин тасарсан ч хагалгаа хийлгэхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн их аварга Хакүхо тэмцээний сүүлийн өдөр ёкозүна Какүрюүтэй барилдахдаа хүнд гэмтэл авсан билээ.

Түүний гэмтлийг эмч нар “Баруун бугалганы 2 толгойт булчин тасарсан” гэж оношлоод “2 толгойт булчингийн далны эвэр хошуу сэртэн дээр бэхлэгддэг хэсэг” гэж онцолсон байна.

Хакүхо хэдий гэмтэлтэй байгаа ч Хаврын тойргийн барилдаанд оролцож байгаа. Мэдээж барилдахгүй, ёкозүнагийн дохёнд гарах ёслолыг гүйцэтгэж байгаа билээ.

Их аварга сэтгүүлчдэд “Мэс засал хийлгэвэл эдгэхэд их цаг зарцуулах тул эмч нартай сайн ярилцаж байж, эмчилгээгээ шийднэ” гэж мэдээлжээ.

Хэйсэй эриний сүүлчийн башёд түрүүлж, түүхэнд нэрээ мөнхөлсөн их аварга Рэйва үеийн эхний башё болох Зуны тэмцээнд ч түрүүлэх зорилготой байгаа нь ойлгомжтой.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.160.109) 2025 оны 03 сарын 13

онош нь унэн болов уу хэрвээ унэн бол самурай нарын сэтгэл амарч зодог тайлуулах гэж зутгэх байхдаа ер нь жаахан хавчаад бгаа юм биш уу

2  |  0
зочин(150.129.141.194) 2025 оны 03 сарын 13

хийлгэж болохгүй

1  |  0
Зочин(66.181.186.85) 2025 оны 03 сарын 13

Гэмтэл нь л гайгүй шиг байгаасай .Дохион ёслол хийгээд байхыг бодоход гайгүй байхаа одоо сар гарны зай байхад залуу хүн эдгэчих байлгүй дээ..Амжилт хүсье

1  |  1
Зочин(66.181.186.85) 2025 оны 03 сарын 13

Тиймээ тийм яагаад ч сайн байхгүй шүү дээ.Бүх рекордуудыг нь эвдээд япон бөхчүүдийг нь дээш гаргахгүй болохоор аргагүй л дээ.

1  |  0
зочин(202.9.42.99) 2025 оны 03 сарын 13

ананд уул нь ингэж их бяр гаргах хэрэг байгаагүй л дээ

2  |  0
Zov(110.70.58.76) 2025 оны 03 сарын 13

Youmaa medeed l yavaj baigaa aguu avarga ...aguu hyn dee...youm l bol ogtolno zysne gedgiin ene japan korea nar...he he

1  |  0
Цог(202.9.44.254) 2025 оны 03 сарын 13

Яагаад ч юм япончууд манай аваргад сайнгүй юм шиг санагддаг ялангуяа тэр тайлбар хийдэг ёкозүна нэр хэн билээ. Коүтономи билүү

2  |  0
Монголхүү(106.102.130.247) 2025 оны 03 сарын 13

Агуу

2  |  0
Close menu