"Эрх чөлөө" хөдөлгөөн: Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нарт хариуцлага хүлээлгэх ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

"Эрх чөлөө" хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.04.01/ хэвлэлийн хурал хийж, Эрүүдэн шүүлттэй тэмцэх тухай Засгийн газар болон Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж буй тухайгаа мэдээллээ.

"Эрх чөлөө" хөдөлгөөний ерөнхий зохицуулагч М.Чимэддорж хэлэхдээ “Эрх чөлөө хөдөлгөөн болон эрх чөлөөг эрхэмлэгч хүн бүр эрүүдэн шүүх явдалтай хэзээ ч эвлэрэхгүй. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийг шалгах ёстой гэж үзэж байна. Мөн эрүүдэн шүүх ажиллагааг гүйцэтгэсэн гүйцэтгэгч, зохион байгуулсан албан тушаалтан, зохион байгуулах даалгавар өгсөн буюу хатгасан зэрэг албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Эрүүдэн шүүлт бол байж боломгүй балмад явдал. Нөгөө талдаа энэхүү үйл явдлаар далимдуулж, шүүхийн хараат бус байдалд халдахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Шүүгч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх ёстой. Гэтэл 2019 оны гуравдугаар сарын 27-нд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хараат бус шүүх ажиллах боломжийг устгаж байгаа явдал боллоо. Үүнийг Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийг салгаж, харилцан бие биеэ хянадаг суурь зарчимд үндэслэсэн шүүхийн хараат бус байдлыг хамгаалсан хуулийн хамгаалалтыг устгасан явдал гэж үзэж байна. Түүнчлэн эрүүдэн шүүсэн асуудлыг далимдуулан улс төрийн ашиг хонжоо хайх, үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг хууль батлах замаар шүүхийн хараат бус байдлыг устгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна”  гэв.

Харин тус хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очир "Нэг эрх мэдэл дээр төвлөрөх цэг нь эрх мэдэл хуваарилагдах онолоор гурван салаа байх ёстой гэсэн зарчмыг мөрдөөд 29 жил болж байна. Энэ хугацаанд хүний эрхийг ноцтой зөрчсөн, эрүүдэн шүүх асуудал их болсон байна. Үүнтэй холбоотойгоор хариуцлага хүлээлгэх ёстой хоёр хүн байна. Нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. 2005 оноос хойш буюу түүнийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед олон улсын байгууллагуудын гаргасан тайлан, илтгэлийн дагуу ямар ажил хийж байсан бэ? гэдгийг асуумаар байна. Нөгөө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Шүүгчдийг бүтнээр нь нэг өдөр чөлөөлөөд, нэг өдөрт томилж, оронд нь шүүх системд өөрийн гэсэн хүмүүсээ байршуулж ирсэн гэдэг талаар олон нотлох баримттай яриа байдаг. Тэр үед эрүүдэн шүүхтэй холбоотой процесс юу болж байв гэдгийг бид бүхэн судлах ёстой" хэмээлээ.
 

 “ЭРХ ЧӨЛӨӨ” ХӨДӨЛГӨӨНӨӨС МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЖ БУЙ ШААРДЛАГА
 

"Эрх чөлөө" хөдөлгөөнөөс "Хүний эрхийн үндэсний комисс"-д хүргүүлж буй шаардлага:

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Taaramjgui shaardlag(115.171.244.183) 2019 оны 04 сарын 01

Hudlaa surjignehee boli oo. Uragshaa harj ulsiinhaa hogjliig yarihiin orond ergen harj bie bienee mereh hereggui hichneen merleech ongorson yavdal ongorsondoo l uldene. Onoogoos ehleed huuchin aldaagaa davtuulahgui baih uildel heregtei. Bodvol Nyamdorj guai suudlaa hamgaalj olniig toorogduuldeg argaas surch amidrald hergjuulj baina. Uunii orond bidnii bolomjiig hulgailsan JDU-iin asuudlaar Huuked shaardalag tavij gem buruutai nohdod hariutsalga tootsuulj chadval havigui iluu ur dun garna. Naanadaj erhemded huuligui avirlaj boldogguig meddruuleh,tsaandaj JDU-iin sangaa nemegduuleh yum

0  |  0
Taaramjgui shaardlag(115.171.244.183) 2019 оны 04 сарын 01

Hudlaa surjignehee boli oo. Uragshaa harj ulsiinhaa hogjliig yarihiin orond ergen harj bie bienee mereh hereggui hichneen merleech ongorson yavdal ongorsondoo l uldene. Onoogoos ehleed huuchin aldaagaa davtuulahgui baih uildel heregtei. Bodvol Nyamdorj guai suudlaa hamgaalj olniig toorogduuldeg argaas surch amidrald hergjuulj baina. Uunii orond bidnii bolomjiig hulgailsan JDU-iin asuudlaar Huuked shaardalag tavij gem buruutai nohdod hariutsalga tootsuulj chadval havigui iluu ur dun garna. Naanadaj erhemded huuligui avirlaj boldogguig meddruuleh,tsaandaj JDU-iin sangaa nemegduuleh yum

0  |  0
Мониргэн(64.119.20.75) 2019 оны 04 сарын 02

Гуцаа гуц холоо очоод улин гуцацгаа.

1  |  0
zochin(103.229.122.12) 2019 оны 04 сарын 01

khunii gar khol ybakhaa boli zaluuchuudaa. Nymdorj sudarga khun

1  |  0
Top