Морин хуурын чуулгын “Novel melody- 2019” концерт дөрөвдүгээр сарын 16-нд Улсын Филармонийн концертын танхимд тоглогдох гэж байна.
"Novel melody" концертыг хамгийн анх 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглож байсан. 2015 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 16 нд уламжлал болгон шинэ уран бүтээлээр урын сангаа баяжуулан тоглосоор иржээ.
Энэ жилийн "Novel melody"-д “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэсэн Д.Түвшинсайханы найруулга “Учиртай дөрвөн толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит эгшиглэнэ.
Сэтгэгдэл ( 0 )