Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 18

Энэ сарын 28-ны өдөр буюу баасан гарагт Төрийн Соёрхолт “Баянмонгол” биг бэнд дан блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.

АНУ-ын Африк гаралтай Америкчуудаас гаралтай энэхүү хөгжмийн төрөл нь өнөө цагт дэлхий даяар тархсан mainstream урсгал болтлоо хөгжжээ.

Тоглолтод дуучин Г.Тэнүүн болон Ж.Ариунжаргал нар оролцох ба Баянмонгол чуулга дэлхийн бүх цаг үеийн шилдэг блюз дуунуудаас гадна биг бэндэд зориулсан дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм.

Тухайлбал “B.B.King, Gary Moore, Stevie Ray Vaughan, Eric Clapton, Frank Foster, Quinсy Jones, Duke Ellington, Amy Winehouse” зэрэг дэлхийн оддын бүтээлүүд энэ үдэш эгшиглэж биднийг блюз хөгжмийн түүх, цаг хугацаагаар аялуулах юм байна.

Огноо: 2025.03.28

Хаалга нээх: 18:30

Тоглолт эхлэх: 19:00

Байршил: Улсын Филармонийн концертын танхимд

Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас

Дэлгэрэнгүйг 70118012, 88003041-с лавлаарай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu