“Морин Хуурын Чуулга”-ын “ЧӨЛҮГЭН” морин хуурын дөрвөл нь анх 1996 онд Б.Бүргэдбаатар, Д.Түвшинсайхан, Х.Лханаасүрэн, Р.Амарбаяр гэх 4 гишүүнтэй байгуулагдаж 1998 онд анхны бие даасан тоглолтоо хийж байжээ.
Үүнээс хойш “Чөлүгэн” морин хуурын дөрвөл нэрийн дор үе, үеийн гишүүд солигдон ирсээр 2021 оноос 4 дэх үеийн хөгжимчид залгамжлан уран бүтээлээ туурвисаар байна.
Монгол улсын соёлын элч, тэргүүн зэргийн “Чингис Хаан Одон”-т Морин хуурын чуулгын “ЧӨЛҮГЭН” Морин хуурын дөрвөл нь үндэсний, сонгодог, том, жижиг хэлбэрийн олон зохиол, бүтээлүүдээс бүрдсэн урын сантай юм.
Бүрэлдэхүүн:
Энэхүү дөрвөл нь Д.Дарьзавын нэрэмжит “Цэнгэлийн эгшиг” уралдааны “Гран При”, "Алтан Намар" хөгжмийн наадмын "Тэргүүн байр"-ын шагналыг тус тус 2023 онд хүртэж байсан юм.
"Чөлүгэн" дөрвөлийн анхны бүрэн хэмжээний тоглолт 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр 18:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас авах боломжтой.
Дэлгэрэнгүйг: 99084957, 88003041, 95500027
Сэтгэгдэл ( 0 )