"Баян Монгол" чуулгын 50 жилийн ой болно

2019 оны 11 сарын 12

Монгол Улсын Филармонийн "Баян Монгол" чуулгын 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 30-нд "Corporate Concert Hall"-д 16.00 цагаас болох гэж байна.

Монголын эстрад, рок попын эхлэл Баян Монгол чуулга 1969 оны долоодугаар сарын 9,10-нд хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо хийж байсан чуулга өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн хүрээнд баримтат кино, хос цомог, пянз, түүхэн ном зэрэг олон ажил хийгдэж байгаа ба арваннэгдүгээр сарын 30-нд "Корпорэйт" концертын танхимд баримтат киноны нээлт, баярын концерт болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Баян Монгол чуулга 50 жил - Баярын концерт/facebook хаяг болон 7011-8012, 8800-4849 дугаараас тодруулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top