Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн ахмад хөгжимчин Ц.Сэрээтэрийн тухай дурсамж, тэмдэглэл "Энгүүн, эрхэмсэг, Их найрлын тэргүүн бүрээч" номыг түүний ач зээ, үр хүүхдүүд нь эрхлэн гаргажээ.
Тэд номын дээжээсээ өчигдөр /2022.11.04/ Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга болон ахмадын зөвлөлийн дарга Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа нарт гардуулав.
Ц.Сэрээтэр нь тэртээ 65 жилийн өмнө Улсын Яруу тунгалаг найрал хөгжмийг үүсгэн, өнөөгийн Монгол Улсын Филармонийн үүх түүхийн үргэлжлэлийг нь эхлүүлсэн анхны 46 хөгжимчний нэг билээ.
Сэтгэгдэл ( 0 )