“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно

2020 оны 10 сарын 13

Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны  аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд “МОРИН ХУУР” оны шилдэг дуу шалгаруулах 33 дахь наадам болж байгаа бөгөөд уг наадмаас шалгарсан шилдэг уран бүтээлүүдийн концерт 2020 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болох юм.

 

Концертын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7011 8012, 8005 7575 дугаараас лавлах болон https://ticket.mn/event/976/ сайтаас тасалбарыг худалдан авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top