Монголын багш нарын VII их хурал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох юм. Гэгээрлийн яамны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус арга хэмжээнд дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцуулахаар төлөвлөжээ.
Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдөөр дамжуулж, нийт багш нарынхаа дуу хоолойг сонсох, тэдний санал, зөвлөмжийг ажил хэрэгтээ тусгаж, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого шийдвэр, ажлуудаа танилцуулахаар БСШУСЯ бэлтгэж байна. Тиймээс багш нарын саналыг гурван хэлбэрээр хүлээн авч эхэлжээ.
Нийслэлийн хувьд багш нарын саналыг ажлын өдрийн ажлын цагаар Багшийн хөгжлийн ордны 402 тоотод биечлэн авч буй бол орон нутгийн хувьд аймгуудын Боловсролын газрууд бичгээр хүлээн авч нэгтгэн БСШУСЯ-нд дөрөвдүгээр сарын 3-ны дотор уламжлах юм.
Гурав дахь боломж нь БСШУСЯ болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн албан ёсны вэб сайтад “Монголын багш нарын VII их хурал хүргэх миний санал” нэртэй санал асуулгын онлайн суваг ажиллуулж эхэлжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 0 )