Гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй байдлын хангаж өгөөч гэсэн шаардлагыг "Гэр хороолол" хөдөлгөөнөөс тавьж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2019.03.29/ Сүхбаатарын талбайд жагссан. Тэд өглөөний 11:00 цагт Сүхбаатарын талбайд жагсч, үдээс хойш 13:00 цагаас майхан барьж, хугацаагүй суулт зарласан юм. Гэтэл маргааш нь буюу бямба гарагийн орой цагдаа нар ирж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы нэртэй захирамж гарган, уншиж танилцуулжээ.
Тэр нь "Нийгмийн эмх замбараагүй байдалд уриалан дуудсан тул уг суултыг албадан хүч хэрэглэж тараа" гэсэн агуулгатай захирамж байжээ. "Гэр хороолол" хөдөлгөөнийхөн өнөөдөр /2019.04.01/ энэ талаар мэдээлэл хийлээ. Тэд "Цагдаа нар хоёр цагийн дотор тарахыг шаардан, захирамж уншчихаад яваад өгсөн. Удалгүй бямба гарагийн оройн 23:00 цагийн орчимд дахин цагдаа нар ирж, суулт хийж байсан 18-70 насны 23 хүнийг хүч хэрэглэн тараасан" гэлээ. Суулт хийгчдийг чирч гулдарч, хувцас хунарыг нь урж, сүрийг үзүүлсэн. Тухайн үед талбайн ойроцоо байсан бүх машиныг журамласан гэж тэд мөн ярив.
"Гэр хороолол" хөдөлгөөнөөс ирэх дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Эрх чөлөөний талбайд 11:00 цагаас дахин жагсаал хийж, гэр хороололд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхнэ, танхай балмад баривчилгаа явуулж, хотын иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардана гэж мэдэгдээд байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 1 )
батүүлийн бѳѳснүүд