Д.Алтанхуяг: Катодын зэсийн үйлдвэр барих ажлыг саатуулсан

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүд өнөөдөр /2019.04.01/ Катодын зэсийн үйлдвэр барихад Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 24,552 болсон тухай ТУЗ-ийн гишүүд мэдээллийн эхэнд онцолсон юм.

Катодын зэсийн үйлдвэрийн талаар “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд "МАНАН мафи"-ийн үзүүлсэн байнгын дарамт, хавчлага дор эхлүүлсэн ажил удааширсаар манай компанийн зарим хувьцаа эзэмшигчдийн итгэл алдарч, компанийнхаа удирдлагуудыг элдвээр сэрдэх явдал хэрээс хэтэрсэн. Мөн зориуд үйлдвэрийг байгуулахгүйгээр хөрөнгө оруулалтыг идэж шамшигдуулсан, овоолгыг өөр бусад этгээдүүдэд зарсан мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулсан мэдээ ч хэвлэлээр тарсан байгаа. Үүнээс болж манай компанитай хамтран ажиллаж байсан “Blue Mon” компани хамтын ажиллагаагаа зогсоож, Катодын зэсийн үйлдвэр байгуулах төслөөс бүрмөсөн гарсан. Энэ байдлаас харахад, хөрөнгө мөнгөө оруулж, үр шимийг нь хүртэнэ гэж хувьцаа эзэмшигчдийн хүлээсэн үйлдвэр байгуулах ажлыг хэтэрхий урт удаан хугацаанд үндэслэлгүйгээр саатуулсан нь тодорхой гэж бид үзэж байна. Хэрвээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн талууд Катодын зэсийн үйлдвэр байгуулах ажлыг үндэслэлгүйгээр саатуулсан хэвээр байвал бид хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгээ хатуу хэлье. 2015 оны гэрээгээр 8а, 12 дугаар овоолгуудыг  20 жилийн хугацаанд ашиглах эрхийг манай компанид олгосон учраас бид 2019 оны хоёрдугаар улиралд багтаан үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн зэрэгцээ Монгол Улсынхаа хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болохоор төлөвлөн ажиллаж байна. Тийм учраас Ерөнхийлөгч Х.Баттулгад  зорьсон ажлаа танилцуулах боломж олгож, Катодын зэсийн  үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж өгнө үү хэмээн Засгийн газраас хүсч байна. Манай үйлдвэр "Эрдмин", "Ачит их" үйлдвэрээс хоёр гурван зүйлээр давуу талтай байгаа” гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jj(43.228.131.90) 2019 оны 04 сарын 02

cagaan chi nuugdaad haa holddog u8m be chamaig haana ch baisan olnoo

0  |  0
зайлаа(103.10.23.218) 2019 оны 04 сарын 02

энэ одоо яасан даварчихсан луйварчин бэ бех тайлбарладаг эргуу хулгайч улсаас менге нэхчихсэн хуний телее амьдарч байгаа аятай

0  |  0
Дарь(122.201.31.233) 2019 оны 04 сарын 01

Эбэ, Цагаан хоёрын үйлдвэр үүний чинь цаана байгаа юм бишүү?

0  |  0
Top