Ромын хамба лам Франциск аргентин хүн билээ. Хамба лам саяхан нутаг нэгт хөлбөмбөгч Лионель Мессигийн талаар сүсэгтэн олонтой санал бодлоо хуваалцжээ.
“Marca”-д бичсэнээр эрхэм хамба ламтан “Онолын хувьд Мессиг Бурхан хэмээн нэрлэх нь шашныг доромжилж байгаа хэрэг. Ийм зүйл ярьж, итгэж болохгүй. Жишээ нь, би итгэхгүй. Хүмүүс Мессиг шүтээд Бурхантай харьцуулж болно. Гэхдээ түүнд мөргөх хэрэггүй. Бурхан гэж байгаа нь зүгээр л яриа хэллэг юм. “Хөлбөмбөгийн Бурхан” гэдэг бол өргөн дэлгэрсэн хэллэг. Месси маш сайн тоглогч. Гэхдээ Бурхан биш” гэж хэлжээ.
82 настай Франциск хөлбөмбөг их сонирхдог бөгөөд Аргентиний “Сан-Лоренсо” багийг дэмждэг.
Сэтгэгдэл ( 1 )
Гэхдээ л Христийн шашны Хуучин гэрээ бичигдсэн Эртний Жүүд хэлээр Бурханг Месси гэдэг дээ.