Конор жүжигчин Марк Уолбергийг халз тулаанд дуудлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Холимог тулааны UFC холбооны аварга асан Конор МакГрегор саяхан зодог тайлснаа зарласан билээ. Түүний зодог тайлсан шалтгаан бол UFC холбоонд хувь эзэмших саналыг нь ерөнхийлөгч Дана Уайт зөвшөөрөөгүй явдал байлаа. Ингээд Конор хувьцаа эзэмших шинэ арга олсон байна. Конор UFC холбоонд хувьцаатай Холливудын жүжигчин Марк Уолбергийг халз тулаанд дууджээ. Тэр твиттер хуудсандаа “Холливудын жүжигчин Марк Уолбергийг ирүүл тулаанд дуудахаар шийдлээ. Бооцоо нь түүний эзэмшдэг хувьцаа” гэж бичжээ.

Марк Уолберг мэргэжлийн дэвжээнд гарч байгаагүй ч амар өрсөлдөгч биш. Амьдралдаа нийт 25 удаа цагдаад баривчлагдаж, нэг удаа шоронд ороод үзсэн хүн. Угаасаа зодоонд дуртай тул тэрбээр UFC холбоог үүсэн байгуулагдаж байхад нь хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшдэг болсон юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bilegee(73.111.230.64) 2019 оны 04 сарын 04

gudam devjee 2 shal ondoo! hed heluuleh gesiin!

0  |  0
Bilegee(73.111.230.64) 2019 оны 04 сарын 04

gudam devjee 2 shal ondoo! hed heluuleh gesiin!

0  |  0
Батаа(64.119.22.135) 2019 оны 04 сарын 04

тэнэг сда. хариуд нь өгөх юмтай хүн л бооцоо тавина шд.

2  |  0
Top