Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж эхэлжээ.
Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир манай улстай эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй улс орнуудад интерполын чиглэлээр эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байгаа юм.
Одоогоор, Мөрдөн байцаах албанаас “Хаан” банкны дансан дахь 6.9 тэрбум төгрөг, Монгол Улсын хилээр орж ирсэн 400 сая төгрөгийн зургаан автомашин, 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 76 329 ширхэг бараа хураан бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн байгаа аж. Улмаар дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд, нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, Улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын газар руу санал хүргүүлэн ажиллаж байгаа талаар Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, хэргийн холбогдогч оргон зайлсан учраас битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа аж. Тиймээс М.Мараттай хамт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн А.Н-ыг эзэмшигчээр тогтоон, зарим журамд өөрчлөлт оруулсны иргэдийн хохирлыг барагдуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 10 )
umxii xasagt iduulsen teneg durakuud shuu
Новшнуудыг хохирлыг барагдуулж яадын улсын өмч болгох хэрэгтэй
Suljeend orson humuusiig muulaad yaahudee ard tumnee yaduu amidruulj bgaa bolhoor tav arvan tsaas hunees zeeleed ch bolov usgie gj bodoj orj bgaa ugaasa tv geer chuham l reklamdaad bsan teheer humuus itgehgui yaahudee Odoo harin humuus oilgoj bgaa ni sain bna Ard tumnee saihan amidruulj bsan bol humuus yundaa ingej shuurch guihevdee Dahij l humuus mini bitii gendeereidee Ene humuusiin hohirliig baragduulah ni zuv uu zuv!
Хамгийн гол нь дансанд битүүмжилсэн мөнгө ш дээ тэр 6.9 тэр бум төгрөгийг зориудаар дампууруулж сонгуульд орсон гэхийн билээ тэр бараа бол одоо хугацаа дуусаад устгалд л орох болсон байгаа ш дээ
Gol ni marat buh mungiiig kazakstanruugaa shiljuulsen gee biz dee naad huraasan baraaa bga mungu chin ene olon humuust hurehgui shdee.Marataaa hurdan barij buh hohirloo baragduul esvel naad buh munguuruu surguuli tsetserleg bari!!!!
Irgediin xoxirliig baragduulax n zow2 ochnoon olon orx mongo awuul olonch irgenii setgel teniix bolno do
Оорсдийн шуналдаа хотлогдон монгоо алдчихаад одоо ард тумний татвараас авах нь оорсдоо ходолморлоод монгоо осго зугээр монго осоод ирэхгуй щуу
хохирлыг яаралтай нөхөн төлүүлэх шаардлагатай нэгэнт оргон зайлсан бол гадаадын иргэн ирнэ гэж байхгүй харин шүүхийн хяналтаар бүх хүнд хохиролынх хэмжээгээр шударга тараа
Hohirol baragduulah ni unen bol gtimed orson buh hunii hohirliig todorhoi hemjeegeer baragduulah ni zuv.