Сэтгүүлчийг эрүүдэн шүүсэн мөрдөгчийг АТГ-т шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 10

Сэтгүүлчийг эрүүдэн шүүсэн, эрүүл мэндийг нь хохироож сэтгэл санаа, бие мах бодид ноцтой хохирол зориуд учруулсан, улмаар амьдралд нь том гарз хохирол учруулахуйц нөхцөл байдалд түлхсэн байж болзошгүй хэргээр Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батцэнгэл АТГ-т шалгагдаж байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Ц.Батцэнгэлийг бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн сараас эхлэн шалгаж байгаа бөгөөд тэрбээр сэтгүүлчийг эрүүдэн шүүсний улмаас эрүүл мэндийн байдал нь эрс дордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг мэдээлэл байна.

Уг этгээд нь удаа дараагийн үйлдлээр хэд хэдэн хүнийг гэмт хэрэгт хилсээр гүтгэж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг мэдээллийн мөрөөр эрүү шүүлтэд өртсөн гэх сэтгүүлчээс мөн тодрууллаа. 

Тэрбээр “Нууцын баталгаанд гарын үсэг зурсан тул хэргийн талаар ярих боломжгүй байна. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор захиалгаар баримт устгах ажиллагаа явж байна гэж хардаж байгаа" гэлээ. 

Хэрвээ Ц.Батцэнгэлийг бусдыг эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах гэсэн зүйл ангиар ял оноох юм. Уг заалтад “ 1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ц(202.131.233.131) 2024 оны 02 сарын 13

5000,төг. орчмоор торгох юм уу.кккк

0  |  0
T(138.199.21.194) 2024 оны 02 сарын 11

Одоо цол нэмнэ шүү дээ. Дд хуранда шаана өмнөх нэг өмбөн нь ахмад болсн\n

0  |  0
Иргэн(202.126.90.15) 2024 оны 02 сарын 10

Шинэ залуу ажилтанд худлаа зааварлаж наадах чинь хуучны хулгайч байна хориж шалгаач гээд л хэлчихэд өнөөх нь хориулаад баахан пижигнээд нөгөө хэрэг нь угаасаа хийгээгүй учир нотлогдохгүй тэгээд л цалингийн 20% 3 сар байхгүй болж байлаа нөгөө худлаа шургасан новш зүв зүгээр өнгөрч байгаа юм даа

0  |  0
Зочин(66.181.178.169) 2024 оны 02 сарын 12

Эрүүддэггүй цагдаа гэж байдаг юм уу, ил далд бүгд л иймэрхүү юм хийдэг гэдгийг бүгд л мэдэж байгаа ш дээ

1  |  1
Zochin(202.55.188.40) 2024 оны 02 сарын 20

Ta heden lalruudiig eruuden shuuheer yadag yum. Muu lalruud. Bugdiin chin alsan ch bagdana. Butel n bogsooroo ergesen lalriiin ulsad setguulch nertei heden turiivchnii jingernuud mordos zuusen hed maluudad eruuden shuugdsen genee. Shaatsgaa lalruudaa

4  |  0
apple(202.126.91.22) 2024 оны 02 сарын 11

Цагдаа нар угаасаа л ийм дээ. Бүгд мэддэг шүү дээ

0  |  1
Ааааа(202.21.107.57) 2024 оны 02 сарын 12

ЯЛ НЬ ХЭТЭРХИЙ БАГА БАЙНА.

1  |  0
Zochin(202.126.91.65) 2024 оны 02 сарын 13

Shalgaad ur dund hureh boltigai

1  |  1
Top