Чөлөөт бөхийн “Moнголиа Опен-2019” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 5-7-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно. “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах ес дэх удаагийн уламжлалт тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО орны шилдэг бөхчүүд хүч сорих болжээ. Багийн бүрэлдэхүүнд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Бакугийн "Алтан Гранпри"-гийн аварга, Парисын Гранпри, “Клиппан Опен” ОУТ-ий хүрэл медальт, “Mонголиа Опен-2017” ОУТ-ий аварга Чандганацагаан, “China Open”, “Моngolia Open”, “Poland Open”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий медальт Бао Линлин, “Будапешт-2018” ДАШТ-д БНХАУ-ын шигшээ багт багтаж хүч үзсэн Хасбагана тэргүүтэй 25 тамирчин, гурван дасгалжуулагчтай том баг Улаанбаатарын дэвжээнд зодоглоно гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
“Moнголиа Опен-2019” олон улсын тэмцээнд оролцох Японы багийн бүрэлдэхүүн тодорлоо. Японы багийн бүрэлдэхүүнд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Такэши Ямагүчи (97 кг), “Нанжинь-2014” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Яжүро Ямасаки (74 кг), өнгөрсөн жилийн оюутны дэлхийн аварга Кэй Ёнэзава (65 кг), залуучуудын Азийн аварга Риома Анракү (65 кг), өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Такүма Ёшимүра (61 кг), Бүх Японы аваргын медальт Рио Ёнэзава (70 кг), Билл Фарреллийн ОУТ-ий дэд аварга Кэн Кэкүчи (61 кг) нар Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.
Сэтгэгдэл ( 0 )