Хакүход сахилгын шийтгэл онооно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Өнгөрсөн Хаврын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлээд ярилцлага өгөхдөө Бөхийн өргөөнд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан их аварга Хакүход шийтгэл оноохыг Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс холбоонд үүрэг болгосон билээ. Ёкозүнагийн тэргүүн Яно Хиронори “Хэчнээн ёкозүна цолтой байлаа гээд жирийн нэг сүмо бөх. Сүмо бөх ийм ёслолыг хийх ёсгүй” гэж хэлсэн юм.

Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс их аварга Хакүхо, ояката Миягино нарыг Осака хотоос Токиод дуудан авчирч, асуудлыг тодруулсан байна. Хакүхо “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэх гэж бодсон” гээд уучлал гуйжээ.

Гэвч одоохондоо түүнд ямар шийтгэл оноох талаар шийдвэр гарсангүй. Хэргийг холбооны дотоод журам хариуцсан албанд хариуцуулж, шалгах үүрэг өгсөн байна. Уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалахын тулд зүгээр орхиж болохгүй үйлдэл гэж холбооноос үзсэн тул Хакүход сахилгын арга хэмжээ авах нь тодорхой болжээ. Их аварга 2017 оны 11 дүгээр сарын тэмцээнд түрүүлснийхээ дараа ярилцлага дээр “Харүмафүжи, Таканоива нарыг дахин дохён дээр гаргахыг хүсч байна” гэж хэлээд үзэгчдийг уухайлуулсан хэргээр шийтгүүлж байв.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ASUUDAL(66.181.182.185) 2025 оны 03 сарын 13

YAMAR NEG ASUUDAL GARGAHGUI CHIMEEGUIL BARILDAAL BAI AMJILT HUSIE

1  |  0
Amar(66.181.161.45) 2025 оны 03 сарын 13

Zodog tailuulah biz oilgomjtoi

1  |  0
Бааска(202.5.198.48) 2025 оны 03 сарын 13

смо бѳх тэр тусмаа дай яказуна бол дээгүүр суудаг гэсэн биздээ

1  |  0
Муухай Монгол(202.179.25.91) 2025 оны 03 сарын 13

БУДААГ НЬ ИДЭЖ БАЙГАА ТАВГАА НУЛИМААД БАЙГААРАЙ

2  |  1
Монгол(202.131.236.170) 2025 оны 03 сарын 13

Лайтай нийгэм байна шүү. Дахиад түрүүлчих. Битгий шантар.

2  |  0
zochin(1.75.3.188) 2025 оны 03 сарын 13

japanch.d sonin uls aa hunii aldaa haij bna uursdu 10huruu tegech yum bhda ... bas l boliulah uu haih yum tiim l mundag ene avrag chig tuluulj chadah uu⁉️ solongosd darluulj bhda taarsan oron mun hyatad

2  |  0
Аоа(139.5.219.151) 2025 оны 03 сарын 13

Одоо Рэйва жриний эхний башод бас түрүүлчих. Таг дүлий дүмбэ оригоод цомыг нь авчих

1  |  0
Баагий (112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

Зүгээр залуу хүн донгодуулдаг сайхан байдаг юм.Улам хурцлагдана

2  |  0
zochin(64.119.20.62) 2025 оны 03 сарын 13

sawaaguytekh kheregguy l baysan

1  |  4
Лай вэ(202.126.89.166) 2025 оны 03 сарын 13

Ядаргаа вэ энэ сумог үзэхээ байсан одоо дахиж монгол хүн битгий аваачиж оруул тэгсгээд сумо нь сүйрнэ үү байна уу бидэнд падлийгүй.

2  |  1
юм(59.153.113.20) 2025 оны 03 сарын 13

монголчууд минь японы сумог бүгдээрээ хаяач ингэж байнга доромжлуулж байх хэрэг байна уу Монголчуудгүйгээр сумог нь хөгжихийг нь хараач

2  |  1
Close menu