Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт зуучлагчаар оролцсон гэх хуульч Л.Бямбаа цагдан хоригдож байхдаа амь насаа алдсан. Улмаар талийгаачийн хэргийг тусгаарлан шалгаж эхэлсэн ч түүний үхэлд гадны нөлөө илрээгүй гэдгийг эх сурвалж мэдээлж буй.
Харин тус ордтой холбоотой авлигын хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба холбогдогч нарын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас гадна ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир, Шүүхийн шинжилгээнийн үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг шалгаж байгаа юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад уг хэрэгт холбоотой нь нотлогдсон долоон хүнд яллах дүгнэлт үйлдээд байгаа ба ордыг худалдан авсан гэх БНХАУ-ын хоёр иргэнийг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр, цагдаагийн байгууллагын нэр бүхий хоёр албан тушаалтныг уг хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авчээ. Эдгээр хүмүүс нь цагдаагийн байгууллагад нөлөө бүхий албан тушаал хашдаг гэх ба хэрэгт холбоотой гэсэн гэрчийн мэдүүлгээс үндэслэн ийнхүү шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
MUU UXEJ BAISAN NOVSHNUUD, GAZAR SHOROOGOO ARILJIGCHID UR UDMAARAA UGUIREX BOLTUGAI!!!
Нийслэл дээр дахиж мордох гэсэн Миегийн алтан нутаг Мөнхчулуунууд эвгүй болох нь дээ.