Тува төмөр замтай болж, нүүрсээ дэлхийд зарна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

ОХУ-ын Тувагийн Элегест орд газрын нүүрс   4-5 жилийн дотор дэлхийн зах зээлд хүрэх нь. Учир нь тус ордын нүүрсийг тээвэрлэх төмөр замын дэд бүтцийг ийм хугацаанд барихаар болжээ. Зам барих гэрээг “Оросын төмөр зам” нийгэмлэг, “ТЭПК Кызыл - Курагино” нийгэмлэгүүд энэ сарын 1-нд байгуулсан байна.

Шинэ төмөр зам Туваг Красноярск хоттой холбосноор ОХУ-ын төмөр замын сүлжээнд холбогдоно. Уг төсөл хэрэгжсэнээр тус орд газраас жилд 14 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно.

“ТЭПК Кызыл - Курагино” нийгэмлэгийн тэргүүн Руслан Байсаров төслийн нийт хөрөнгө оруулалтыг 360 тэрбум рубль гэж үнэлсэн байна. Энэ хөрөнгө нь төмөр замаас гадна Алс Дорнодын Хабаровск хязгаарын боомтод терминал барих, Элегест нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой  зардал багтаж байгаа юм. Гэхдээ Улсын төсвийн мөнгөнөөс авахгүй гэнэ.

Төмөр замыг ОХУ-ын армийн хүчээр барих аж. Тус улсын Батлан хамгаалахын сайд Шойгу тува хүн. Тэрбээр төрсөн нутагтаа төмөр зам барьж өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн байгаа.  

Цаашдаа замыг хөрш 2 оронтойгоо холбоно. Одоогийн байдлаар Курагино – Кызыл – Цагаан толгой – Өрөмч болон Курагино – Кызыл – Цагаан толгой – Эрдэнэт – Бээжин – Тяньжин гэсэн 2 маршрут яригдаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодон Гомбо(139.5.217.125) 2019 оны 04 сарын 02

Хохь нь үхэр монголчуудаа.Хоорондоо хэрэлдсээр байтал чинь хажуу хавиргынхан чинь замаа бариад нүүрсээ гаргаад эхлэх гэж байна.Арчаагүй эзэдтэй тѳр гүрнийг юу ч гэх вэ дээ!

0  |  0
зочин(202.179.31.242) 2019 оны 04 сарын 02

Монголчууд бидэнд энэ бол муу мэдээ байна. МАНайхан Таван толгойгоос урагшаа төмөр зам тавьна, тавихгүй гэж хэдэн жил хэрэлдсээр байтал хойд хилийн хажуунаас маань нүүрс олборлож, бүр төмөр зам тавьж, Хятадад нийлүүлэх нь дээ. МАНай засаг, төрд энэ талаар бодож, байгаа хүн байна уу?

1  |  0
Top