Солонгос тэрбумтан Буриадад “Газрын диваажин” байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Буриадын Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулалтын шинжээчдийн зөвлөлөөс Өмнөд Солонгосын “GEO GROUP” компанийн "Байкальская гавань" эдийн засгийн онцгой бүсэд олон улсын аялалын дээд зэрэглэлийн "Baikal Asia paradise" төвийг барих төслийг дэмжлээ.

“GEO GROUP” компанийн охин компани болох “ГЕО РБК”-ийн ерөнхий захирал Бато Очиров сэтгүүлчдэд “Энэ төсөл 5 жил үргэлжилж, 4,1 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Нийт 280 гектар газарт 1000 ортой зочид буудал, усан сан, эко цэцэрлэг, спортын ордон, эмнэлэг сувилалтай орчин үеийн комплекс баригдах болно” гэж мэдэгдлээ.

“GEO GROUP” компанийн тэргүүн Ву Таеквонг “Миний энэ ажлын эцсийн үр дүн энэ ертөнцийг орхисон хойно минь гарах байх. Гэхдээ би Буриад орон ирээдүйд цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Байгаль нуур дахь эко аялалын төвд оруулах 50-60 сая ам.доллар бол ажлын дөнгөж эхлэл. Манай ажлыг хараад Буриадад хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй юм байна гээд Өмнөд Солонгосын олон компани ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж мэдэгдсэн байна.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.187.237) 2019 оны 07 сарын 31

Манай дарга нар юу бодож байгаа бол?

2  |  0
нанс(66.181.188.83) 2019 оны 07 сарын 31

Хөрөнгө оруулалт гэж энийг хэлдэг бх тэрнээс нутаг орныг нь зөөхийг хэлдэггүй бх!!!

3  |  0
Top