Эрээн хотын бизнес эрхлэгчид Монголоор дамжин, Москвад хүрнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

“Хятадын Эрээн хотын бизнес эрхлэгчид Москва, Европтой худалдаа хийхийг хүсч байна” гэж “CRI Online” цахим хуудас мэдээллээ.

Мэдээнд “Жил бүр Эрээн хотын боомтоос Монголын зах зээлд маш их хэмжээний хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Сүүлийн үед гарсан “Бүс ба зам” хамтын ажиллагааны хүрээнд тээвэр, логистикийн харилцаа холбоо хөгжсөнөөр Эрээн хотын бизнес эрхлэгчид Москва, цаашлаад Европын зах зээлд гарахыг хүсдэг болжээ” гэж бичсэн байна.   

Хүнсний ногоо, жимсний худалдаа эрхэлдэг "Хаоган" компанийн захирал Чжао Лун “Манай компани өдөр бүр хөрш Монголд сонгино, байцаа ачсан 10 ачааны машин гаргадаг. Жимс ногооны экспорт жилдээ 100 мянган тонн давдаг болсон. 2018 оны есдүгээр сард Эрээн хотын боомтод Монголд хөдөө аж ахуйн бараа экспортлох зөвшөөрөл өгснөөр гаалийн бүртгэл, шалгалт хурдан шуурхай болсон” гэж ярьжээ.

Цаашдын бизнес төлөвлөгөөнийхөө талаар Чжао Лун “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бид маш олон орос бизнесмэнтэй танилцсан. Одоо бид ОХУ-д бизнес хийх боломжтой болсон. Бараагаа гаргаад машиндаа орос бараа ачаад эргэн ирэх юм. Энэ нь манай компанийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Цаашдаа Москвагаар дамжаад Европын зах зээлд гарна” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.212.193) 2019 оны 08 сарын 01

Гэхдээ малын буянаа барж ганц байгаа махаа экспортлоод баймааргүй. Манайхан тооцоо муу удахгүй өөрөө ч идэх малгүй болношд.

0  |  0
Зочин(49.0.212.193) 2019 оны 07 сарын 31

Арав хорьхон жилийн өмнө ядуугийн ядуу байсан тосгоны тариачин хятадад манайхан хэд нугалсан мөнгө аваачиж тушаасаар байгаад одоо нөгөөх нь бараагаа москва европ гаргана гэж байна ш дээ. Бид бахь байдгаараа нөгөө байцаа сонгиныг нь мэрсээр. Хэрэглэгч биш бүтээгч улс болмоор байхын.

0  |  0
Top