Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн санаачлагаар дотоодын барилгын материалын нөөцийн хэвийн байдлыг хангах, хомсдол үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс барилгын материал импортлогчид, барилгын салбарын мэргэжлийн холбоод болон ЗТХЯ, БХБЯ-ны төлөөллийг ГХЯ-нд урьж БНХАУ-ын боомтуудаас яаралтай татан авах асуудлаар зөвлөлдөх уулзалт хийв.
Уулзалтаар барилгын материал импортлогчдод Эрээн хотын ковид 19-ийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, саатсан бараа бүтээгдэхүүнийг өөр боомтуудаар татан авах боломжийг танилцуулснаас гадна Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газар, Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар зэрэг БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд бараа бүтээгдэхүүн импортлож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай байнгын хэлхээ холбоотой ажиллаж, татан авалт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.
Сэтгэгдэл ( 2 )
Busad irgediihee baraa buteegdehuuniig tataj avah arga hemjee yaraltai avaachee jijig dund biznes hiideg bor zurheere naimaa hiideg humuusiin baraa tavaar garsan hulduh muudah chanar aldagdaj hohirol amsah hemjeend hureed bshde deer ni ergeltiin hedhen tugrugiig ni buren tugjcheed bnshude nariin nogoo gehgeedee ilu negent ereen deer irtsen bga baraanuudiig tataj avh arga hemje yaraltai avaache
Мөн шуурхайлваа. хаа хаа. Барилгын ажил ид өрнөдөг үед нь зогсоож байгаа, барилгын ажил зогсдөг өвөл эхэлхээр шуурхайлдаг тун мэргэн ухаан шүү.