“ГазПром” Монголын хийн хоолойн ТЭЗҮ-г оны сүүлээр гаргана

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

ОХУ-ын Газпром холдинг өчигдөр /2021.04.12/ "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн Техник, эдийн засгийн анализийг гаргаж дууссан талаараа албан ёсоор мэдэгдлээ.

Энэ төсөлд зориулан “Газопровод союз восток” компанийг байгуулаад байгаа билээ.

Сүүлийн мэдээгээр тус компани Монголын нутагт тавих хийн хоолойн урт, диаметр, маршрут, ажлын бүтээмж, дундын станцын тоог эцэслэн тогтоосон байна. Техник, эдийн засгийн анализаар тус төсөл эдийн засгийн үр өгөөж, ашигтай болох нь харагдлаа гэж ГазПром мэдэгдлээ.

Харин тус төслийн ТЭЗҮ-г 2021 оны сүүлээр боловсруулж дуусах юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.47) 2021 оны 04 сарын 13

Энэ төслийг гэхээс илүү бид Оюутолгойгоо л тойгловол илүү ирээдүйтэй дээ. Энэ ч дээ. Хамгийн гол нь ОХУ-н онцгой обьект Монголын нутгаар суурин байрлах гэдэг том асуудал шүү. Бид Оюутолгойгоо олигтойхон дэмжиж хөдөлгөөд, дахиад энэ дайтай 2-3 ордыг эргэлтэнд оруулахад 2050 он гэхэд Монгол улсын төсвийн орлого 30-с дээш тэрбум доллар болох нигуртай ба 50 тэрбум доллар хүрэхийг ч үгүйсгэхгүй. Тэр ДНБ дор хаяж 100 тэрбум доллар болсон байна. Энэ чинь нэгж хүнд ногдох үзүүлэлтээрээ 20 мянган доллар дөхнө гэсэн үг. Энэ бол үсрэнгүй хөгжиж буй орны жишиг. шүү. Нөгөө бар мар чинь гэсэн үг.

0  |  0
Ганаа(66.181.161.18) 2021 оны 04 сарын 13

ХЯТАД БОЛ АСАР УУДАМ ОРОН ЗАЙД БУЙ АВРАГА ТОМ ЗАХ ЗЭЭЛ АНД МИНЬ ГУТРАНГИ БОДЛООСОО САЛ ОРОСУУД ЭНЭ ЗЭРГИИН ЮМАА МЭДЭЛГҮЙДЭЭ

0  |  0
Зочин(192.82.82.45) 2021 оны 04 сарын 13

Тэзү гаргаад яахав дээ... Хятад улс энэ шугамаар байгалийн хий авах эсэх нь тодорхойгүй авахгүй гэвэл тэгээд гүйцээ шүү дээ. Ер нь тэгээд авах нь зөв ч юм уу крантны эзэний эрхшээлд л орно. Үнээ нэмхэд Монгол хөөрхий болно доо дэд бүтцээ маш их хөрөнгө гаргаад татсан байдаг. Больж болдоггүй тэгээд мэргэжлийн гуйлтаа хийнэ биз дээ сураагүй биш дарга нар. Түүний оронд эрчим хүчээ дэмжээд өвлийн цагт цахилгаан халаалтыг дэмжих нь зөв болно доо.

0  |  0
Уншигч(103.212.119.156) 2021 оны 04 сарын 13

Аз уу эз үү, цаг хугацаа харуулна биз ээ

0  |  0
Top