Ахмад тамирчин Ц.Раднаа: Аваргыг ялж, аварга боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлж, өнөөдөр /2019.03.02/ эх орондоо ирлээ.

Монгол Улсын тамирчдаас 85 настай Ц.Раднаа гуай бахдам амжилт гаргаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд ард түмнээ омогшуулж, огшоож чадсан юм.

Аваргыг ялж, аварга болсон түүнийг "Чингис хаан" онгоцны буудалд үр хүүхэд, хань ижил, ах дүү хамаатан садан нь тоссоноос гадна дэмжигчид олон очсон байлаа. Хүлээлгийн танхимд тун удалгүй 30 жилийн хөдөлмөрийн шимээ энгэртээ гялалзуулсаар Ц.Раднаа нарын ахмад тамирчид орж ирэв. 

Монголчууд дэлхийд ямар ч спортоор төрлөөр, аль ч насанд амжилт гаргаж чаддагийн жишээ болсон ахмад тамирчин Ц.Раднаа 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчилсэн. Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медаль хүртсэн түүнээр бахархахгүй байхын аргагүй. Ц.Раднаа гуайн дараагийн амжилт 60 метрийн саадтай гүйлтийн төрөлд үргэлжилж, Итали, АНУ-ын тамирчдыг ялж, алтан медалиа ихэрлүүлсэн юм. Харин тэмцээний сүүлийн өдөр уртын харайлтын төрөлд дахин амжилт үзүүлж, төрийнхөө дууллыг гурвантаа эгшиглүүлсэн билээ. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ХҮЛЭЭН АВНА УУ!
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nara(167.98.64.143) 2019 оны 04 сарын 02

Gaihamshigtai. Sain zuileer neree duursgaj baiga hun buriig demjih heregtei

0  |  0
Урт наслаарай(66.181.160.38) 2019 оны 04 сарын 02

Үнэхээр бахархмаар ямар мундаг буурай вэ

1  |  0
Top