2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх боловсролын 22391 багшийн цалинд 213 тэрбум 854 сая төгрөг төсөвлөснөөс 14.7 тэрбум төгрөг Боловсролын сайдын багцад хуваарилагдсан байна. Цэцэрлэгийн багш нарын илүү цагийн урамшууллыг сайдын багц дахь хөрөнгөнөөс олгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /2019.04.03/ хуралдаанаас гаргажээ.
Мөн 2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 46800 багш ажилтны цалинд 512 тэрбум төгрөг батлагдсан байна. Эл хөрөнгөний 19 тэрбум төгрөгийг багш нарын илүү цагийн хөлсөнд төсөвлөгдсөн байна.
Засгийн газрын шийдвэрийн хүрээнд нийт багш, ажилчдын илүү цагийн урамшуулалд 33.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Тухайлбал, цэцэрлэгийн багш нар долоо хоногт 40 цаг илүү ажилладаг ба үүнээс 16 цагийн цалин хөлсийг нь олгодог байсан аж. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр бүтнээр нь буюу илүү цаг ажилласан 40 цагийн хөлсийг олгохоор боллоо. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр сараас хойшхи илүү цагийг нөхөж олгоно гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )