Дэлхийн хамгийн их орлоготой 20 дасгалжуулагч

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Францын хөлбөмбөгийн “France Football” сэтгүүлээс  2018/19 оны улирлын хамгийн өндөр орлоготой дасгалжуулагчдын нэрийг зарлалаа. Испанийн “Атлетико” багийн дасгалжуулагч Диего Симеоне жилийн 41 сая еврогийн орлогоор тэргүүлсэн байна. Месси, Роналду зэрэг оддоос дутуу ч бусад хөлбөмбөгчидтэй харьцуулахад багагүй цалинтай байгаа нь дасгалжуулагч нарын хөдөлмөрийг сүүлийн жилүүдэд сайн үнэлдэг болсныг харуулна. “Онцгой нэгэн” Жозе Моуриньо 31 сая еврогийн орлоготой 2-т жагслаа. Үүнд Английн “Манчестер Юнайтед” багаас халагдсаны төлбөр багтжээ. Хачирхалтай нь Францын Тьерри Анри 3-т орсон. Дасгалжуулагчийн хувиар амжилт гавихгүй ч Жозегийн нэгэн адил халагдсаны төлбөр нь маш өндөр байгаа. Тэр “Монако”-д гуравхан сар ажиллаад халагдахдаа 25.5 сая евро авсан байна. Хятадын лигийн хэд хэдэн дасгалжуулагч эхний 20-т багтсан нь манай урд хөрш хөлбөмбөгтөө хөрөнгө мөнгө их гаргадаг болсныг илтгэн харуулж байна.

1. Диего Симеоне (“Атлетико”) – 41 сая евро

2. Жозе Моуриньо (“Манчестер Юнайтед” асан) – 31 сая

3. Тьерри Анри (“Монако” асан) – 25,5 сая

4. Хосеп Гвардиола (“Манчестер Сити”) – 24 сая

5. Эрнесто Вальверде (“Барселона”) – 23 сая

6. Арсен Венгер (“Арсенал” асан) – 20,5 сая

7. Фабио Каннаваро (“Гуанжоу Эвергранд”, Хятадын шигшээ баг) – 15 сая

8. Массимилиано Аллегри (“Ювентус”) – 13,5 сая

9-11. Леонарду Жардим (“Монако”) – 13 сая

9-11. Юрген Клопп (“Ливерпуль”) – 13 сая

9-11. Марчелло Липпи (Хятадын шигшээ баг асан) – 13 сая

12. Карло Анчелотти (“Наполи”) – 12 сая

13. Антонио Конте (“Челси” асан) – 11,3 сая

14. Маурисио Почеттино (“Тоттенхэм”) – 10 сая

15. Лучано Спаллетти (“Интер”) – 8,3 сая

16-18. Зинедин Зидан (“Реал”) – 7,5 сая

16-18. Нико Ковач (“Бавари”) – 7,5 сая

16-18. Витор Перейра (“Шанхай СИПГ”) – 7,5 сая

19-20. Драган Стойкович (“Гуанжоу Фули”) – 7 сая

19-20. Унаи Эмери (“Арсенал”) – 7 сая

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top