Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэ Их Дуулга тэмцээнтэй болсноо зарлалаа. Аравдугаар сарын 6-8-нд Бразилийн нийслэл Бразилиа хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн явагдах болно.
Бразилийн жүдо бөхийн холбоо 2019 онд 50 жилийнхээ ойг тэмдэглэх бөгөөд шинэ тэмцээн ойд зориулсан бэлэг болж байгаа юм. Ийнхүү жүдо бөх Парис (Франц), Дюссельдорф (Герман), Екатеринбург (ОХУ), Баку (Азербайжан), Абу-Даби (АНЭУ), Осака (Япон), Бразилиа (Бразил) гэсэн 7 Их Дуулга тэмцээнтэй боллоо.
Олимпийн аварга Рафаэла Силва “Маш их баяртай байна. Би Их Дуулгын тэмцээнд түрүүлж байгаагүй. Нутагтаа зохиогдох тэмцээнд түрүүлэхийн төлөө хичээнэ” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )