Кокорин, Мамаев хоёр 9-р сар хүртэл хоригдох боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Согтууран танхайрч, хүн зодсон хэргээр өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нээс мөрдөнд хоригдож байгаа ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нарын хэргийг Москва хотын шүүх хянан хэлэлцээд, тэднийг хорих хугацааг дахин сунгалаа.

Хэргийг сануулахад 2018 оны 10-р сарын 8-нд тэд Москва хотноо уун согтуурч, эхлээд "Первый канал" сувгийн хөтлөгч Ольга Ушаковагийн жолоочийг зодсон, дараа нь  Аж үйлдвэр, худалдааны яамны томоохон түшмэл Денис Пак хэмээх солонгос гаралтай эрхмийг сандлаар цохиж, арьс өнгөөр ялгаварласан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Энэ удаад хөлбөмбөгчдийг есдүгээр сарын 25 хүртэл хорих болсон бөгөөд ийнхүү тэд бараг бүтэн жил мөрдөнд суух болж байна. Мамаев, Кокорин нарын өмгөөлөгч тамирчдыг гэрийн хорионд байлгахаар хөөцөлдсөн ч барсангүй. Шүүхээс тэднийг суллах юм бол гэрчүүдийн аюулгүй байдалд заналхийлж, шүүх хуралд саад учруулан, оргон зайлах магадлалтай гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top