Д.Батгэрэл “Тасманы чөтгөр”-тэй тулалдана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Энэ сарын 19-нд Буриадын Улаан-Үдэд холимог тулааны “BFC-3 Аваргуудын эрин” тэмцээн болно. Тэмцээнд “BAIKAL FIGHTING CHAMPIONSHIP” холбооны аваргын бүсийн төлөө 4 тулаантай бөгөөд бүгдэд нь буриад тамирчид оролцоно. Хагас дунд жингийн бүсийн төлөө Алексей Иванов (Буриад), Бекхан Сибаев (Чечень), хагас хүнд жинд Артем Мусин (Чита), Константин Протопопов (Буриад), хөнгөн жинд Баходир Бакиев (Узбекистан), Базар Жалсапов (Буриад),  Артур Арутюнян (Армен), Аюур Галсанов (Буриад) нар өрсөлдөнө.  

Хамгийн сонирхол татсан тулаанаар манай тамирчин Данаагийн Батгэрэл Буриадын од Вадим Бусеев нарын чансаа ахиулах тулаан нэрлэгдэж байна. Вадим Бусеев бол панкратион төрлийн дэлхийн аварга, байлдааны самбо бөхийн Дэлхийн Цомын мөнгөн медальт тамирчин. Холимог тулаанд нийт 13 тулалдаж, 7 ялан, 2 тэнцэж, 4 ялагдсан амжилттай. Маш хатуу ширүүн тулалддаг тул фэнүүд нь түүнд “Тасманы чөтгөр” хоч өгсөн байна. Харин манай тамирчин Д.Батгэрэл кикбоксын улсын аварга, холимог тулааны MGL холбооны аварга. Холимог тулаанд 10 тулалдаж, 8 ялж, 2 ялагдсан амжилттай. Өнгөрсөн жилээс “BAIKAL FIGHTING CHAMPIONSHIP” холбоонд тулалдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энх(112.72.12.7) 2019 оны 04 сарын 04

Ялагдсан яаж дийлэх юм

0  |  0
Top