Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нарт МҮОХ-ны одон гардууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Бүгд Найрамдах Польш Улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан билээ.

Тус тэмцээнд 45, 50, 60, 70, 80, 90 насны ангиллаар дэлхийн 88 орны 500 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцов. Өдгөө 85 настай иргэн Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон бол 81 настай иргэн Т.Цэрэндолгор нь шидэлтийн таван төрлөөр 1 алт, 4 мөнгөн медаль хүртсэн.

Энэ сарын 3-нд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, МҮОХ-ны одонг гардууллаа гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлэг(182.160.37.254) 2019 оны 04 сарын 04

Манай энэ биеийн тамирын байгууллага хөгшин залуу тамирчидаа дэмжих нь бүү хэл тэдэнд амжилт үзүүлэхэд нь саад болж байнаа гэхэд хэлсдэхгүй.Гуравхан сая хүнээс ямар олон амжилт гарч байна вэ.Түүнийг эь дэмжээд өгөх төр алга даа.

0  |  0
Top