Япон оронд ирэх тавдугаар сарын 1-нд Рэйва хэмээх шинэ эрин эхэлнэ. 2019 он бол Рэйва эриний анхны он болж байгаа юм.
Сэтгүүлчид шинэ эриний талаар их аварга Хакүхогийн санал бодлыг сонсоход “Рэй гэдэг ханзыг бараг харж байгаагүй юм байна. Ва бол сайхан ханз. Рэйва гэхээр маш сонсголонтой сайхан байна” гэж ярьжээ.
Хэйсэй эриний сүүлийн башёд түрүүлсэн их аварга Хакүхо урьд өмнө “Токио 2020” олимпийн наадам хүртэл барилдана гэж хэлдэг байсан. Харин шинэ эрин эхэлснээр түүний зорилго ч өөрчлөгджээ.
Хакүхо “2007 онд ёкозүна цол хүртсэнээсээ хойш би аварга цолтой 5 жил барилдана, 8 жил, 10 жил барилдана гэж өмнөө зорилго тавьсаар ирсэн. Одоо доод тал нь Рэйвагийн 3 он хүртэл барилдах зорилготой байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Өөрөөр хэлбэл их аварга 37 нас хүртлээ зодог тайлахгүй. Их аварга Чиёонофүжи 35 настайдаа түрүүлж байсан амжилтыг ч эвдэх зорилготой байгаа нь ойлгомжтой.
Сэтгэгдэл ( 18 )
Асар их хөлс, тэвчээр, сахилга баттай байж байж л ийм өндөр амжилтыг үзүүлж байгаа. Хүссэн зорилгодоо хүрээрэй гэж ерөөе.
Mundag avraga amjilt husie ta chadnaa.
Зөвөө өрөө олон түрүү бий амжилт
Чаднөө
21 оны 5 сар хүртэл барилдана гэсэн үг үү .Өөрөөр хэлбэл сумод хөл тавьсныхаа 20 дахь жилээ хийгээд зодог тайлахна дээ.
ХЭНИЙ ТАВАГНААС ХООЛЛОЖ БАЙГААГАА БИТГИЙ МАРТААРАЙ
Аварга цолтой 15 жил барилдах зорилго тавьжээ
Uhsen bass ene muu lalar tegj chadah uu
Тамирчин хүн рикорд эвдэх гэж төрдөг гэж гоё үг юм даа.
Япончуудын дургүйг хүргэхгүй байж бгаад зодог тайлж дэвжээ байгуулбал зүгээрсэн. Хүний нутагт хэцүү. Тамирчин хүн рекорд эвдэх гэж л төрдөг
заавал чад,,,, монгол хүний хүчийг харуул.... ард түмэн хүсч байгаа
амжилт хүсье
hakuho chadnaa,amjilt!!
ahiin duud bayr hurgie tom amjilt . hari ahni bainga zahidag odoo hamgiin golni hiij bui uuildel heleh yrih ug bieiin eruul mendee sain anhaarch biee avch yvaarai. hazaisniig tulhehiigl huleej baigaa shuu. sayiin banzai hiideg chine basl neg yum heleed baigaa shuu. amjilt . ok
Tand amjilt hysie
Tand amjilt hysie
AMJILT avargaa