Монголын бадминтон сонирхогчдын холбооны урилгын дагуу "Афин-2004", "Бээжин-2008" олимпийн аварга Жан Нин, "Лондон-2012", "Рио-2016" олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны дэлхийн аварга, "Лондон-2012" олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй алдарт өдөн бөмбөгчид энэ өдрүүдэд бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, түлхүү хөгжүүлэх зорилгоор Монгол улсад айлчилж буй билээ.
Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах талаар санал солилцов.
БНХАУ-ын Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бадминтон Сонирхогчдын Холбоонд 200,000 юанийн бадминтоны тоног төхөөрөмжийг хандивласан байна. Мөн олимп, дэлхийн аварга Жан Нинь, Фү Хай Фөн, Ван И Хан нар манай өсвөрийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийж, дурсгалын зураг татууллаа.
Фү Хай-Фөн - "Бээжин-2008" мөнгө, "Лондон2012", "Рио2016" алт, 2006, 2009, 2010, 2011 оны дэлхийн аварга.
Жан Нин - "Афин-2008", "Бээжин-2008" алт, 2003 оны дэлхийн аварга, 2005, 2006 оны дэлхийн дэд аварга.
Ван И-Хань - "Лондон-2012" олимпийн мөнгөн медаль, 2011 оны дэлхийн аварга.
Өнөөдрийн байдлаар бадминтоны спорт нь 10 гаруй аймаг, хотуудад эрчимтэй хөгжиж, 10,000 гаруй тамирчин, сонирхогчид хичээллэж байна.
Сэтгэгдэл ( 0 )