УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийж, үргэлжлүүлэн 15:00 цагаас хуралдаж Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэхээр хуралдсан ба Б.Жаргалсайханыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
Иймд МАН-ын бүлгээс Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор дэмжсэн тул УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар батлахаар боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн хүн дээ