Видео: Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand” уралдааны 4-р гараанд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Тайланд улсад засмал замын дугуйн олон улсын “Princess Maha Chakri Sirindhorn’s Cup Tour of Thailand 2019” тэмцээн явагдаж байна. Тус тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Оюутны дэлхийн аваргын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ 4-р гараанд тасархай түрүүллээ.
 

Нан-Палаягийн хооронд болсон тус гарааны 145.5 км зайд Б.Марал-Эрдэнэ 3:50.30 цагийн амжилт үзүүлсэн байна. Хоёрдугаар байрт Колумбын Феликс Кастильо, 3-т Францын Томас Лебас нар оржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(203.91.115.37) 2019 оны 04 сарын 10

Баяр хүргэе, спортын улам их амжилт гаргаарай

0  |  0
Top