Кобе Брайант: Би Майкл, Жеймс хоёроос илүү

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Америкийн алдарт сагсан бөмбөгч Кобе Брайант Жеймс Кордений “Late Late Show with James Corden” үдшийн шоунд оролцжээ. Тус шоу нь “Этгээд хоол идэх үү, эвгүй асуултад хариулах уу” гэсэн сонголттой нэвтрүүлэг байлаа.

Кобе Брайантад “Кобе Брайант, Майкл Жордан, Леброн Жеймс 3-ын хэн нь шилдэг вэ“ гэсэн асуулт ирэхэд тэр  “Энэ асуултад хариулвал хүмүүс миний хариултыг хэлэлцэн, шүүгээд эхлэх нь ойлгомжтой” гээд үхрийн хэл идэхийг сонгосон. Гэвч үхрийн хэлний үнэр, төрхөөс айсан Кобе “За за би хариулья. Би шилдэг нь. Тэгээд Майкл, дараа нь 3-т Жеймс орно” гэж хариулжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top