“Эко Алтан Заамар”-ын уурхайд амиа алдсан иргэдийн ар гэрт 200 сая төгрөгийн тэтгэмж олгожээ

Б.Цог | Zindaa.mn
2019 оны 04 сарын 06

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр нуранги үүсч, хоёр техник дөрвөн хүн дарагдсан ноцтой осол гарч байв.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгийн шуурхай удирдлагын газар, Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн алба хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн есөн хоногийн турш аврах ажиллагаа явуулсны дүнд дөрвөн иргэний цогцсыг гарган авсан байдаг.

Талийгаач нар нь 26-54 насны хүмүүс байсан бөгөөд тэдний ар гэрийнхэнд тэтгэмж тогтоож өгсөн талаар өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан мэдээлсэн юм. Тэрбээр, “Эко Алтан Заамар”-тай холбоотой асуудлын дүгнэлтийг Уул, уурхайн яаманд хүргүүлсэн. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг жил бүр тогтмол төлдөг болох нь шалгалтаар тогтоогдсон. Нас барсан дөрвөн иргэний ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг тогтоосон.

Амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт нийт 200 сая төгрөг буюу айл тус бүрт 50 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Харин уурхайн үйл ажиллагаа зогссон хэвээр байгаа. Гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд уул уурхайн компаниудыг шалгах явцдаа уурхайн аюулгүйн зурвасыг нэмж татуулсан” гэсэн юм.

Осол гармагц аврах ажил­лагаатай хамт, хууль хяналтын шалгалтын ажиллагаа давхар явагдаж байсан ба МХЕГ-аас ослын шалтгаан нөхцлийг, ил уурхайн шанага байрласан газарт усны ундарга байгаа учир ийнхүү нуранги үүссэн хэмээн тайлбарласан. Харин цагдаагийн байгууллагаас “Эко Алтан Заамар” компанийн албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Дөрвөн хүний амь эрсэдсэн гэх энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад, уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдлын дүрэм алдагдсан, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний амь эрсэдсэн нь тогтоогджээ.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naran(59.23.15.245) 2019 оны 04 сарын 08

Tednii uurhain XAb gej avah ymgui hoolni heruul hiigel yvj bdg garud bsnshd. Uurhain darga gej neg gomboo bn

0  |  0
tumen(202.9.44.170) 2019 оны 04 сарын 07

Yasan baga mongo ogoo we 50 han saya tohrogiin unetei amiu ard uldej bgaa humuus n yaj amidrahiin ger buliig n nasan turshid n tejeegeech yasan duurchihsen dotortoi uls we bayan bazar a

0  |  0
Яана даа монгол хүни(103.229.122.194) 2019 оны 04 сарын 07

Яана даа монгол хүний амь 50сая төгрөг. 50сая төгрөгөөр энэ алтны уурхөйн эзэнд нь өгөөд хөөж явуулаач арай ч пээ

0  |  0
zzzzz(64.119.21.222) 2019 оны 04 сарын 07

yun hymdhan ami bee

0  |  0
1кг гаран алтны л (66.181.183.95) 2019 оны 04 сарын 06

1 кг гаран л алтны л үнэшдээ 200 сая төг чинь. алтны уурхайд бол юу ч биш.

0  |  0
123(202.179.27.179) 2019 оны 04 сарын 07

ажил хиймээр л байна шүү

1  |  0
зочин(43.242.243.181) 2019 оны 04 сарын 06

Би ,бол амьд байгаа ч олохгүй мөнгө байна. Манайхан ч өнгө мөнгө гэхээр нүдээ ухахаас буцахгүй шүү.

0  |  0
Z(202.179.27.231) 2019 оны 04 сарын 06

2 JILIIN SARIIN SAYA TUG TSALINTAI TENTSEH MUNGU GEJ OILGOJ BOLOH UU

0  |  0
Top