Орон нутгаас нийслэлд шилжин ирж байгаа иргэд өөрсдийн дурын газар бууриа хатгадаг байдал байсаар байна. Энэ байдал олон жилийн өмнөөс үргэлжилж байгаа ч өнөөдрийг хүртэл цэгцэлж чадаагүй. Тэгвэл Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс хуралдаж дараах гурван асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны нэмэлт асуудлаар Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овооны орчимд хамгаалалтын бүсэд байдаг зөвшөөрөлгүй буусан 30 айлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Тухайн бүсэд айл өрх буулгах боломжгүй тул холбогдох албаны хүмүүст мэдэгдэн, Сонгинохайрхан дүүргийн удирдлага, Газрын албатай хамтарсан уулзалт зохион байгуулж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг НИТХ-ын дарга үүрэг болголоо.
Мөн үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисст ирсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, Хэлмэгдэгч, түүний гэр бүлд орон сууц олгосон тухай лавлагаа олгож буй ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, тус комиссын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг танилцуулав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу иргэдээс ирэх өргөдөл гомдол эрс нэмэгджээ.
Иймд өргөдөл гомдол, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэхдээ судалгааны ажлыг нарийвчлан хийх шаардлагатай байгаа гэдгийг холбогдох албанаас танилцуулсан юм.
Энэ онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос уламжлал болгон хийдэг ажлаас гадна улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнд анхаарч, холбогдох газраас хөшөө дурсгалыг сэргээн засварлах, тохижилт, гэрэлтүүлэг хийх зэрэг асуудлыг шийдвэрлэх, мөн төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтэд чиглэсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва үүрэг болголоо.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 1 )
Хөдөө орон нутгаас орж ирж байгаа иргэдийг тодорхой хугацаагаар хот орж ирэхэд төлбөр авах хэрэгтэй юм шиг Яагаад гэвэл хотын төлөвлөрөл хэт ачаалаас болж хотын машины түгжрэл мөн хүн амын нягтрашил их болсон шүү хотын дарга нараа ер нь тэгээд хотод орж ирж байгаа иргэдээс төлбөр авах хэрэгтэй. тэгж байж хотын хүн ам хот ямар байх тэр хэмжээнд байх ёстой байх.Ялангуяа хөдөөнөөс ирж байгаа хүмүүс хотын соёлыг мэдрүүлэх хэрэгтэй юм шиг нус цэрээ хаях гэрэлээр яаж гарахыг зааж өгөх зэрэгт суралцах гэх мэт асуудалууд зөндөө байгаа шүү