УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны гуравдугаар сард Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа билээ. Тэгвэл саяхан тус Ажлын хэсгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт Дубайн гэрээг сайжруулах, эсвэл цуцлах саналыг хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас дараах асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах санал УИХ-ын даргад хүргүүлсэн. Та УИХ-ын гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгээс зөв л дүгнэлт гаргасан гэж ойлгож байна. Учир нь, явцын мэдээллийг Д.Тэрбишдагва гишүүн холбогдох байнгын хорооны хуралдаанаар гишүүдэд өгч байсан.
-Дубайн гэрээг цуцлах ёстой гэх мэдээллийг үү?
-Цуцлах биш л дээ. Энэ гэрээг яавал сайжруулах уу, гарсан татварын зөрчил зэрэг мэдээллийг л гишүүдэд өгсөн. Мэдээж тухайн үед Дубайн гэрээнд гарын үсэг зурсан нөхөд нь хариуцлагаа хүлээх биз. Ямартай ч одоохондоо тэр гэрээг сайжруулах, эсвэл хүчингүй болох эсэх нь шийдэгдээгүй байна. Гэхдээ гэрээг цуцлахгүйгээр улам сайжруулах л шаардлагатай.
-Ингэхэд Дубайн гэрээг цуцлах нь гадаад хөрөнгө оруулалтад хэр сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Гадаад хөрөнгө оруулалт бол маш чухал. Бүгд санаа зовж байна. Гол нь хоёр тал тохиролцох л хэрэгтэй. Цаад нөхөд нь ч гэсэн тэнэг хүмүүс биш байх. Гэрээгээ цуцлахгүй, харин ч сайжруулах шаардлагатай гэж бодож байгаа байх. Энэ ч утгаараа УИХ-аас Ажлын хэсэг гарч ажиллаж байна.
-Монголын талд Оюутолгойн ордын лиценз 100 хувь бий юу. Гадны банкны барьцаанд байгаа гэх мэдээлэл бас бий шүү дээ?
Ямар ч улсын уул уурхайн компани лицензээ барьцаанд тавьж хөрөнгө босгодог. Тэрхүү хөрөнгөөрөө бүтээн байгуулалтын ажил хийдэг. Энд худлаа шоудаж, улстөржих шаардлагагүй гэж бодож байна. Бидний улстөржилт арай л хэтэрч байна шүү дээ.
-Дубайн гэрээг цуцлавал зээл олгосон арилжааны 15 банк Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ юм л бол арбитр гэж айлгадаг биз дээ. Хамгийн гол нь тохиролцох л шаардлагатай. Ширээний хоёр талд суугаад гэрээгээ сайжруулах л хэрэгтэй.
Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 5 )
Хөрөнгө оруулалт нэртэй баялгын дээрэм байж болохгүй хөрөнгө оруулалт харилцан ашигтай байхыг хэлэх байх гэтэл энэ хөрөнгө оруулалтаас ашиг олох нь битгий хэл Монголчууд баялгаа өгөөд дээр нь өөрсдөө өрөнд орж байгаа гээ биз дээ ийм алдагдалтай нөхцөлд Монгол улсыг оруулсан албан тушаалтнуудыг шоронд нь явуулаад хийсэн гэрээг нь цуцлах ёстой шүү дээ
Ene neg trvaisan pyzdak yu ve
Энэ цагдаа хувь авчихаж, хулгайг сайжруулна гэж хаашаа харсан юм байдаг юм. Оюу-толгойн гэрээ, дубайн гэрээг байгуулсан хүмүүсёийг бүгдийг шийтгэж сургамж болгох хэрэгтэй. Эд нэар гэрээг цуцлавал хохирол амсахаар үндсэн ордыг баөрьцаалж их хэмжээний мөнгө дундаас завшсаныг илчлэх хэрэгтэй. Барьцаалсан орд чинь 100 ард түмний хувийн өмч. Ингэхлээр тэр Щвлейнүүд чинь өөрсдөсөө сохор зоос ч гаргаагүй байхгүй юу. Бид өөрсдөө ордоо барьцаалж зээл аваад Эрдэнэтийн инженерүүдээрээ хийлгүүлсэн бол өртөг нь 10 дахин бага болох байлаа. Иймд улсад их хэмжээний хохирол үзүүлсэн Элбэгдоржийн комиссынхны
Chi duugai bai udahgui buuhaal hulee
Гэрээ биш төлөвлөгөө биз дээ. Төлөвлөгөө учраас цуцлах боломж бол байгаа байх. Тэгээд шинэ төлөвлөгөө гаргаж батлуулсан нь дээр биш үү. Суурь гэрээ бол анх Айванхо -тай, дараа нь Рио-Тинтой байгуулсан жинхэнэ гэрээ буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа . Энэ гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөн нь Дубай нь төлөвлөгөө. Буруу ярьж хүмүүсийг туйлшарлд автуулах шаардлагагүй юм шиг л санагдах юм.