Монгол Улсын Засгийн газар хуралдаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 01 сарын 02

Монгол Ульсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэж байна. 

Тухайлбал, 

-Нийслэл Улаанбаатар хотын туулын хурдны замын төслийн явцын талаар,

-2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хамтарсан засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар,

-Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөдрийн нөхцөл байдал, үйл ажиллагаан ирэх 3 жилийн төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны авч хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга зэрэг нийт арван асуудлыг авч хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top