Ил задгай авто худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүллээ

2019 оны 04 сарын 08

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машиныхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх газруудад хугацаатай шаардах хуудсыг өгөөд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.19) 2019 оны 04 сарын 08

Орон сууцны гаднах зогсоолын талбай дээр зарах машинаа тавьж зарж байна. Жишээ нь. ХУД-ийн 3-р хороо, Хийморь19 хотхоны гадна талбайд

0  |  0
zochin(64.119.20.62) 2019 оны 04 сарын 08

uuniigee yasan chi olon jil khiideg yum be dee . nuulgekh yostoy yum bol shuud khuch daychlaad l guytsetgechikheech dee , archaaguy

0  |  0
Top