Архангай аймгийн уугуул, Минато дэвжээний суугуул Алтанхуягийн Ичинноров хэмээх Ичиножёо Такаши энэ сарын 7-нд 26 нас хүрлээ.
Уламжлал ёсоор сүмо бөхчүүд, спортын сэтгүүлчид баярын эзэнд төрсөн өдрийн бялуу бэлэглэсэн байна.
Өнгөрсөн тэмцээнд 14 давж, их аварга Хакүхотой өрсөлдсөн Ичиножёо “эргэн ирж, сэргэн мандаж” байгаагаа зарласан билээ. 21 настайдаа 2014 оны Кюүшюү башёд дээд зиндаанд анх барилдахдаа 13 давж, кинбоши, гарамгай, дайчин барилдааны тусгай шагнал авч, озэки, ёкозүна болох нь цаг хугацааны асуудал гэгдэж байлаа. “Монголын үлэмж биет”, “Ирээдүйн арслан, аварга” гэж нэрлүүлэн, бөх сонирхогчид, шинжээчдийг шуугиулсан тэр цагаас хойш 5 жил өнгөрчээ. Ичиножёо озэки, ёкозүна болсонгүй. Санякүд ч тогтмол барилдахгүй, банцүкэ нь дээш доошоо явж байтал 26 нас хүрлээ. Ахмад бөх биш ч залуу бөх бас биш болжээ.
Ичиножёо ч үүнийгээ сайн ойлгож байна. Төрсөн өдрийн баяраараа сэтгүүлчдэд “Нэг мэдсэн чинь 26 нас хүрчихлээ. Дээд зиндаанд надаас залуу олон бөх гарч ирлээ. Зарим нь түрүүлээд цол авчихлаа. Саяхан л би шинэ залуу бөх гэгдэж байсан бол одоо 26 настай болжээ. Одоогийн зорилго Эзэн хааны цом хүртэх. Амархан зүйл биш ч саяын тэмцээнд 14 ялж, итгэл нэмэгдлээ. Түрүүлэх хүсэлтэй байна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 9 )
Дүү чадна аа, эр хүн зорьсон байхад болно.
Oorinhoo devjeen deh hamgiin tom boh gej sonssoj bsan. Tuundee hanasan met hamaagui ter odriin tenger medeg gesen style tai barildaad bgaa haragddag. Zoriod zutguulch olhon turuuleh l huuhed bgmda ug n.
Hynii gazar zovj yavaa bohchyyd hoorhii yaduu orni hychtenyyd japand hyrgen orood l hoorhiis tsagtaa ems ohidig ni bulaaj avdag bailaa gej
amjilt sayniih shigee huga nuga dar
Унасан ч давсан ч зоригтой золбоотой л байлдаа, ямар үхэх гэж бгаа биш. нААД ҮМХИЙ ЦОГЦОСОО ҮХТЭЛ НЬ ЗОВООЖ ЖИНГЭЭ ЖААХАН ХАСААД ЦОГ ЗОЛБООТОЙ БАРИЛДВАЛ ЧАМД ДИЙЛЭХГҮЙ БӨХ ГЭЖ НЭГ Ч БАЙХГҮЙ. ЧИНИЙ НААД ЗОВЛОГО НАДАД БАЙСАН Ч БОЛООСОЙ. ЧИ БАРИДЛДАХААСАА УРЬТААД СЭТГЭЛЭЭР ҮХЧИХЭЭД БН ШҮҮ. ҮХЭХ СЭХЭХЭЭ ҮЗЭЖ БАРИЛД
Эртний хүн-. та зоригтой бай!
Эртний хүн - Та зоригтой байваас амжилтанд хүрнэ.
Спортын нас богино. наад хараал идсэн хар зовлого олигтойхон зовоож бэлтгэлээ сайн хийж амжилт гаргавал гарга. чадахгүй бол жингээ хасаад сумогоо боль