М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүллээ

2019 оны 04 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.04.08/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.

Зөвшилцөх тухай албан бичигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.

Максимын Чинбат нь:


 

  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

 

 

Содонгийн Алиманцэцэг нь:

 

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Turuu(202.126.89.164) 2019 оны 04 сарын 09

Emegteitei ni bi hamtarch ajillaj bsan ym bna. Ih shudraga heley gesnee heldeg, gaw shaw hun bsan bi bol demjij bnaaa

0  |  0
Turuu(202.126.89.164) 2019 оны 04 сарын 09

Emegteitei ni bi hamtarch ajillaj bsan ym bna. Ih shudraga heley gesnee heldeg, gaw shaw hun bsan bi bol demjij bnaaa

0  |  0
Amaraa(202.126.89.164) 2019 оны 04 сарын 09

Emegtei huniig ner dewshvvlj bgaa ni zow shuu. Eregtei emegtei 2 hun bh ni jender.n huwid mun emegteichvvdiin umnuus erh ashigiig ni asuudliig ni oilgoj chadah bhdaa ih zow sanagdlaa

0  |  0
zochin(202.72.245.220) 2019 оны 04 сарын 08

eregtei ni bolj bna ajil alban tushaalii ni harhad

0  |  0
Zulaa (176.189.184.168) 2019 оны 04 сарын 08

Balai avgai hogiin novsh hunii amiig yu gj uzdeg avgai gj asuumaar iim ymnuud yaj unench tangarag urguud ajilj chadahgui mungu haraad l buh ymiig hiideg shd nudend n mungu haragdaad shunu chutgur bolj bga mal avgai archaagvi ym Arai ch de iim hun tomilo gj uu

0  |  0
Zulaa (176.189.184.168) 2019 оны 04 сарын 08

Balai avgai hogiin novsh hunii amiig yu gj uzdeg avgai gj asuumaar iim ymnuud yaj unench tangarag urguud ajilj chadahgui mungu haraad l buh ymiig hiideg shd nudend n mungu haragdaad shunu chutgur bolj bga mal avgai archaagvi ym Arai ch de iim hun tomilo gj uu

0  |  1
Хм(119.40.98.2) 2019 оны 04 сарын 08

Энэ 2 хүний намтар нэг л биш байна даа

0  |  1
Шүүмж(66.181.161.1) 2019 оны 04 сарын 08

Очиж очиж ийм балай хоёр нөхөр байхдаа яахав дээ

0  |  0
Top