УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар өнөөдөр /2019.04.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эдгээр таван гишүүний зүгээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон хотын дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга болон Ерөнхий шүүгчид хоёр хүний нэрийг өгсөн. Энэ бүгдэд олон нийт дуу хоолойгоо хүргэхийг хүсч байна. Эдгээр хүмүүсийг томилохдоо нийтийн сонсгол хийх ёстой гэж үзэж байна. УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг нийтийн сонсголоор оруулах боломжтой. Бид анхны томилгооны сонсголыг хийхээр 19 гишүүний гарын үсэг цуглуулаад байна. Үүнийг УИХ-ын даргад өргөн барина. Нийтийн сонсголоор томилгооны сонсгол хийх боломжгүй байгаа. Томилгооны сонсгол зохион байгуулж болохгүй байгаа учраас нээлттэй хэлэлцүүлгийг хийх ёстой гэж бодож байна" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Иргэд хуулийн байгууллагын удирдлагуудаар хэн томилогдохыг анхааралтай ажиглаж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон тусгай сангуудын зарцуулалтыг шалгах шаардлагыг Б.Жаргалсайхан прокурорт хүргүүлж байна. Хоёр дахь шаардлагыг хотын дарга С.Амарсайханд хүргүүлнэ. Сүхбаатарын талбайн урд талын газар, Хүүхдийн паркын газар, хууль бусаар эрх мэдлээ ашиглаж өгсөн нийслэлийн газруудын зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байгаа" гэлээ.
Харин УИХ-ын Х.Нямбаатар "Шинээр УИХ-аас томилох албан тушаалтнуудыг томилгооны сонсгол хийж томилдог болох нь зөв. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед шүүхийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль эргээд ороод ирсэн. Улсын Ерөнхий Прокурор томилсон хүндээ үнэнчээр үйлчилдэг байдлыг өөрчлөх шаардлагатай байна. Засгийн газар яаралтайгаар УИХ-д тогтолцоог өөрчилсөн хуулийн төслийг оруулж ирэх байх" гэсэн бол гишүүн Л.Болд "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн бичлэлгийг олон нийтэд үзүүлэх ёстой. С.Зориг агсны хэрэг бол хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон маш том хэрэг. Үүнийг илчлэх ёстой. Ард түмэн үүнийг тэсэн ядан хүлээж байгаа. Улсын Ерөнхий прокурорт шалгуулахаар 18 хэргийг багцлан явуулж байна. Тусгай сангийн хөрөнгийг идэж уудаг, шамшигдуулдаг хэрэг сүүлийн 10-аад жил үргэлжилж байна. С.Зориг агсны хэргийг шүүж байсан, аль нэг шатны шүүхэд шүүгчээр оролцсон болон "Эрдэнэт" үйлдвэрийн хулгай луйврын хэрэгт нэр нь орсон бол Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 5 )
tuuhen bolomjoosoo buu uhar. buu ai. tuushtai bogood zorigtoi bai 7 udaa 7 dahin erooj baina..... bat zogs.....
Ene eruu shukltiig nuutsaas gargaa! Tegehgui bol Elbegdorj jigteihen ineegeed yu ch boloogui yum shig peediichihsen yavj bna lee! Hen unenii toloo temtsej chadah ve? Edgeer zaluusijn huchin mohosdood bna shuu dee!
Зоригийг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүлт явуулсныг ард түмэнд ил тод үзүүлж шүүлгэх хэрэгтэжй. Ингэхгүй бол УИХ-ын гишүүд гаслаад байдаг. Гэтэл хөлсний сэтгүүлчид ер тоосон шинжгүй, Буруу тал руу нь сурталчлах маягтай байна. Үүнийг ард түмний хурцхараа, ухаанаар шүүлгүүлье.
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ НУУЦААС ГАРГАА, ЮУГИЙ НЬ НУУГААД БАЙГААН??? ЗАХИАЛАГЧИЙГ Л НУУГААГҮЙ БОЛ ЭНЭ АЛГА ТӨРИЙН НУУЦИЙН ХЭМЖЭЭНИЙ ЮУ БАЙГААМ БОЛ ?????? ҮҮНЭЭС БОЛООД Л ИЛРЭХГҮЙ 21 ЖИЛ БОЛЛОО.
XEXE YAMAR SEDEV OLSON YUM BOLDOO POP IIN HAADUUD