Энэ сарын 6-7-нд Японы Фүкүокад Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээний үр дүнгээс хамааран, наймдугаар сард Токиод болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ тодруулах байсан тул тун өрсөлдөөнтэй тэмцээн болсон.
Жин тус бүрийн шилдэг 8 бөх “all-star” форматаар зодоглодог тул Их Дуулга, Гран При тэмцээнээс ч хатуу ширүүн болдог билээ. 60 кг-д Наохиса Такато гэмтсэн тул оронд нь Рюносүкэ Ичикава барилдсан. 66 кг-д Абэ ялагдсан нь нэгэн сенсаац байлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Фүна Тонаки гэмтлийн улмаас барилдаагүй ч гол өрсөлдөгч Кондо Ами нь эхний тойрогт унасан тул Фүна ДАШТ-д оролцох болно. Шёохэй Оно хагас шигшээд Эбинүма, финалд Соичи Хашимотош давж, энэ жингийн лидерийн суудлаа хэнд ч өгөхгүй гэдгээ харуулсан. Ингээд тус тэмцээний финалын барилдааны бичлэгүүдийг толилуулья.
УАШТ-ИЙ ДҮН
Эрэгтэй
-60: 1. Рюүжү Нагаяма, 2. Торү Шишимэ
-66: 1. Жоширо Марүяма, 2. Хифүми Абэ
-73: 1. Шёохэй Оно, 2. Соичи Хашимото
-81: 1. Таканори Нагасэ, 2. Сэйдай Сато
-90: 1. Шёоичиро Мүкай, 2. Кэнта Нагасава
-100: 1. Рюносүкэ Хага, 2. Аарон Вольф
+100: 1. Хисаёши Харасава, 2. Кацүя Сато
Эмэгтэй
-48: 1. Вакана Кога, 2. Тамами Ямазаки
-52: 1. Нацүми Цүнода, 2. Ай Шишимэ
-57: 1. Цүкаса Ёшида, 2. Момо Тамаоки
-63: 1. Микү Таширо, 2. Нами Набэкүра
-70: 1. Йоко Оно, 2. Саки Ниизоэ
-78: 1. Шори Хамада, 2. Рюика Сато
+78 1. Акира Сонэ, 2. Сара Асахина
ДАШТ-д оролцох Японы шигшээ баг
Эрэгтэй
-60: Наохиса Такато, Рюүжү Нагаяма
-66: Хифүми Абэ, Жоширо Марүяма
-73: Шёохэй Оно
-81: Сотаро Фүживара
-90: Шоичиро Мүкай
-100: Аарон Вольф
+100: Үнэмлэхүй жингийн УАШТ-ий дараа зарлана.
Эмэгтэй
-48: Фүна Тонаки
-52: Үта Абэ
-57: Цүкаса Ёшида
-63: Микү Таширо
-70: Чизүрү Араи
-78: Шёори Хамада
+78 Үнэмлэхүй жингийн УАШТ-ий дараа зарлана.
Сэтгэгдэл ( 0 )